Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чойжин ламын сүм музей 00:00 цаг хүртэл ажиллах нь

“Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад үнэ төлбөргүй музей үзүүлж, Монголын түүх, соёлын өвтэй танилцуулсан. Чойжин ламын сүм музейн хамт олон энэ удаад Улсын Филармонийн Морин хуурын чуулгатай хамтран нэгэн сонирхолтой цэнгүүн зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, энэ сарын 14-нд болох “Шөнийн сүм музейд-Морин хуурын чуулга” нэртэй үдшийн цэнгүүнийхээ үеэр морин хуурын тоглолтыг өвөрмөц орчинд буюу цэцэрлэгт хүрээлэндээ зохион байгуулж, шөнийн сүм музейтэй танилцуулах юм. Энэ өдөр тус музей 00:00 цаг хүртэл ажиллах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан