Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ долоо хоногт “номын баяр”-тай

“Ulaanbaatar book fair 2016” олон улсын номын баярыг энэ сарын 16-17-ны өдөр Сүхбаатарын нэрэмжит талбайд зохион байгуулахаар болжээ. Жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцдог билээ.
Номын баяраар хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулан авах боломж уншигчдад нээгддэгээрээ онцлог билээ. Мөн хэвлэлийн газар, номын дэлгүүрүүд бүтээгдэхүүндээ хямдрал зарладгаас гадна ховор номыг ч эндээс олох боломж бүрддэг.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан