Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Филиппин эр 100 сая долларын үнэтэй сувдыг мэдэлгүй 10 жил хадгалжээ


Филиппины нэгэн загасчин эр 10 жилийн өмнө 34 кг сувд олсноо мэдэлгүй зүгээр л шүтээн болгон гэртээ хадгалж байсан нь 100 сая доллараар үнэлэгдэх сувд байсан гэнэ. Тэрээр Палаван арлын орчим загасчилж яваад олсон энэ зүйлээ ямар үнэтэйг нь мэдэлгүй зүгээр л сайхан харагдахаар нь хадгалж байсан юм гэжээ.

Харин түүний гэрт түймэр гарах үеэр хүмүүс үүнийг нь мэдэж, загачин ч өөрийн нь шүтээн ямар үнэтэй зүйл болохыг мэдэж Пуэрто-Принсес хотын аялал жуулчлалын удирдах газрын ажилтнуудад авчирч үзүүлсэн гэнэ.

“Тэр үүнийгээ ямар үнэ цэнтэй зүйл болохыг мэдэлгүй, гэртээ зүгээр л хадгалсаар өнөө хүрсэн юм байна” гэж энэ байгууллагын ажилтан Эйлин Синитии Амурао ярьжээ.

Энэ гайхамшигт олдвор хожуу ч гэсэн өөрийн нь хот руу жуулчдыг татах байх аа гэж Аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд үзэж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан