Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хайртай хүндээ” тоглолт маргааш болно


“Хөгжилтэй гэр бүл” олон ангит киноны дуу, “Надруу чи залгаарай”, “Үүлэн цоорхойн нар” зэрэг дуугаараа залуусыг байлдан дагуулж чадсан дуучин А.Хишигдалай, С.Зоригт нарын хамтарсан "Хайртай хүндээ" тоглолтын үйл явцын талаарх хэвлэлийн бага хурал өчигдөр болов. “Хайртай хүндээ” тоглолтын бэлтгэл ажил 90 хувьтай явж байгаа бөгөөд тоглолт маргааш "Crocus event hall"-д 17 цагаас эхлэх нь. Үзэгчид тасалбараа ticket.mn сайтаас захиалж болохоос гадна үүднээс нь шууд худалдан авч орох боломжтой аж. Энэ орой хоёр дуучин маань 26 дууг амьд хөгжимтэйгөөр үзэгчдэд өргөн барихаас гадна "Lumino" хамтлаг, дуучин Энэрэл, NMN, Цэцэ, Дандий, Оргил, Маралжингоо, DJ Tse, "AIM4R" Production, "A Sound" хамтлаг ая дуугаа хүргэх юм байна. Дуучид хэвлэлийн бага хурлын үеэр тоглолтод ирэх үзэгчдээс хайртай хүнтэйгээ ирэхийг уриалж байсан юм.
Тоглолтын үеэр олон гэнэтийн бэлэг бэлтгэсний нэг нь дуучин А.Хишигдалай өөрийн үйлчлүүлдэг салоныхоо эрхийн бичгээр азтай үзэгчээ шагнах аж. Мөн тус тоглолтыг орон нутгийн залуус Univision, DDish сувгаар шууд үзэх боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан