Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хатан хааны баярын үйл ажиллагаа Шотландад үргэлжилнэ

Их Британи улс нь үндсэн хуульт хаант улс бөгөөд төрийн тэргүүнээр Хатан хаан Элизабетийн удам угсаа үеийн үед уламжлан энэ суудалд суусаар ирсэн юм. Харин энэ жил одоогийн Хатан Хаан II Элизабетийн хатан хааны угсаа залгамжилсны 50 жилийн түүхэн ой тохиож буй билээ. Түүнчлэн Умард Ирландын Вант улс нь Англи, Умард Ирланд, Уэльс, ба Шотланд гэсэн  үндсэн дөрвөн томоохон гүрнүүдээс бүрддэг учраас энэ баяр тэмдэглэх хүрээ асар том байх нь ойлгомжтой. Тэгвэл энэ долоо хоногт Хатан хааны гэр бүлийн ээлжит айлчлал Шотланд улсаар үргэлжлэх нь. Айлчлалын үеэр “Талархалын баяр” тохиож байгаа учраас тэд хэдэн томоохон үйл ажиллагаанд оролцохоор болсныг Хатан хааны мэдээллийн албанаас мэдээлж байна. Мөн Хунтайж Уильям болон түүний эхнэр хатагтай Кейт нар Перт хотод морин аялалын тэмцээнд оролцож Эдинбург хотын төв цэцэрлэгт хүрээлэнд болох хүндэтгэлийн үдэшлэгт оролцож, баярын үеэр Шотланд үндэсний урлагийн тоглолтыг хоёр өдрийн турш зохион байгуулахаар зэхэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан