Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын албаныхан АТГ-т байцаагдаж байна

Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Удирдлага бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Амаржаргалыг Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас хоёр хоногийн өмнө саатуулсан гэх мэдээллийг АТГ-аас бататгалаа. Түүнийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл буюу Хээл хахууль авсан гэх үндэслэлээр буруутган сэжигтнээр татжээ.

Ингэснээр бусдаас их хэмжээний мөнгө авч, газар эзэмшүүлж, ашиглуулсан гэх хэрэгт холбогдох албан тушаалтны тоо нэмэгдэж байна. Үүнээс өмнө буюу долдугаар сараас хойш,

• Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх
• Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадорж
• Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар нар АТГ, ЦЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн шалгалтаар их, бага хэмжээгээр бусдаас хээл хахууль авч, бусдад хууль бусаар газар ашиглуулж, өмчлүүлсэн гэх хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Н.Батсүх
Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхыг долдугаар сарын 8-ны өдөр БНХАУ-ын иргэн Ли овогтоос газрын урьдчилгаа төлбөрт 200 гаруй сая төгрөгийг авч байхад үйлэл дээр нь барьсан гэдэг ч энэ мэдээллийг ЦЕГ-аас бататгаагүй бас үгүйсгээгүй байна. Ямартай ч, түүнийг шалгах явцад нэг өрхөд ногдох талбайн хэмжээгээр тооцвол, 45 өрхөд оногдох газрыг хятад иргэнд өгөх гэж байсан гэдэг.
Харин худалдах гэж байсан энэ газар нь 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн иргэ­дийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх газар байжээ. Энэ тогтоолоор нийт 15.309 га газрыг иргэдэд өмчлүүлэхээр болсон юм. Харин гэр бүлийн хэрэгцээний газрыг Ли овогтод шилжүүлэхдээ Монгол Улсын иргэн Б, Ч, П нартай тохиролцож, тэдний цахим үнэмлэхийг ашиглан газар өмлүүлэх замаар гэмт хэргээ үйлдсэн гэгдэж байгаа юм.

С.Бямбадорж, Т.Мөнхбаатар  
Харин Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадорж, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар нарыг өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр бусдаас их хэмжээний хээл, хахууль авсан хэрэгт буруутган, АТГ-аас баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон юм.
Т.Мөнхбаатарыг тус дүүргийн 20 дугаар хороо, Бэлх зуслангийн Хадатын аманд байрлалтай “Хадат Вилла” хотхоныг барьж буй компанид 40 айлын газрын бичиг баримтыг хуурамчаар үйлдэн өгч, авлига авсан хэрэгт сэжиглэн саатуулсан юм. С.Бямбадоржийг иргэдэд олгогдох ёстой 0.07 га хүртэлх газрыг нь дээрэмдэн авч, газрын захирамжийг хуурамчаар үйлдэж бусдаас их хэмжээний мөнгө авсан хэрэгт буруутгаад байгаа юм.

Н.Баяр
Тэгвэл энэ онд мөн Нийс­лэлийн өмчийн харил­цааны газрын газар чөлөөлөх хэлтсийн дарга асан Н.Баяр, тус хэлтсийн Баянзүрх дүүрэг хариуцсан хоёр ч ахлах мэргэжилтэнг  албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрийн дансанд онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр тэдэнд эрүү­гийн хэрэг үүсгэн яллаж бай­сан юм. Тэднийг улсын төс­вөөс 60 сая төгрөгийг завшсан гэж буруутгасан байдаг.

0 Сэтгэгдэл
АШГҮЙДЭЭ ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ БҮХ АЛБАН ТУШААЛТАНГ НЭГБИРЧИЛЭН ШАЛГА ҮНЭН ХӨДӨЛДӨГГҮЙ ХҮМҮҮСДЭЭ ЁСТОЙ ЯДАРГААТАЙ
Энэ нөхдийн сайн шалгах нь зөв . Гэхдээ эд чинь жараахайнууд Ту нь М. Энхболд. АТГ - ын чадал хүрэх нь жараахайууд. Тулд бол уургаа алдана.
Хамгийн их уншсан