Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Трамп Клинтоныг басамжлав

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Трамп өрсөлдөгч Хиллари Клинтоныг басамжилсан мэдэгдэл хийжээ. Тэрээр Охайо мужид өөрийн дэмжигчдийн өмнө үг хэлэхдээ “Энэ арга хэмжээ болж байгаа байранд их халуун байна. Хиллари энд бүтэн цаг зогсоод ингэж байж чадна гэж та нар бодож байна уу. Үгүй л байх гэж бодож байна шүү. Намайг ингээд үг хэлээд зогсч байхад Хиллари эдгэрэх гээд хэвтэж байгаа” гэжээ.
Үүний хариуд цугалсан хүмүүс дургүйцлээ илэрхийлэн дүнгэнэлдэж эхлэхэд Трамп “Би Хилларийг бушуухан эдгэрээд сонгуулийн кампанит ажлаа үргэлжлүүлээсэй гэж хүсч байгаа” гэж залруулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан