Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Допинг хэрэглэсэн тамирчдын нэрс бүхий хоёр дахь баримт дэлгэлээ


Б.БАДРАЛ


“Fancy Bears” нэртэй хакеруудын бүлэглэл Дэлхийн допингийн эсрэг агентлаг “WADA”–ийн мэдээллийн санд нууцаар нэвтрэн Рио-гийн Олимпод оролцсон тамирчдыг урьд нь допинг хэрэглэж байсныг нотолсон мэдээг ил болгож байгаа нь шуугиан тарьсаар. Эхний удаагийн мэдээнд Америкийн дөрвөн тамирчны нэр гарсан. Нэр гарсан дөрөв бүгд хариу мэдэгдэл хийж эрүүл мэндийн шалтгааны улмаас Олон улсын Олимпын хороо ба “WADA”-аас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу хориглогдсон эм, бэлдмэл хэрэглэж байсан гэсэн тайлбар хэлсэн юм.
Үүний дараа хакерууд допинг хэрэглэсэн тамирчдын хоёр дахь жагсаалтыг ил болголоо. Энэхүү жагсаалтад 25 тамирчны нэрийг оруулснаас 14 нь Рио-гийн тоглолтоос медаль авчээ. Хамгийн хачирхалтай нь WADA” хакеруудын ил болгосон энэхүү мэдээллийг үнэн гэдгийг албан ёсоор баталжээ.

АНУ
Бетани Маттек-Сандс теннис (алт), Бритни Гринер сагсан бөмбөг (алт), Жек Конгер усанд сэлэлт (алт), Кэтлин Бэйкер усанд сэлэлт (алт), Дагмара Возняк туялзуур сэлэм (хүрэл), Деанна Прайс хөнгөн атетик, Мишель Картер хөнгөн атлетик (алт) Бэрон Маккуин усан поло, Сэм Дорман усанд үсрэлт (мөнгө), Тервел Длагнев бөх.

Их Британи
Крис Фрум дугуй (хүрэл), Брэдли Уиггинс дугуй (алт), Чарли Халл гольф, Хизер Фишер регби, Сэм Таунсенд сэлүүрт завь

Герман
Роберт Хартинг хөнгөн атлетик, Кристина Обергфелль хөнгөн атлетик, Франциска Хентке усанд сэлэлт, Кристиан фом Лен усанд сэлэлт, Кристиан Райхерт усанд сэлэлт.

Дани
Пернилла Блюм усанд сэлэлт (алт, хүрэл)

Польш
Наталья Мадай сэлүүрт завь (алт)

Чех
Петра Квитова теннис (хүрэл)

Румын
Роксана Когиану сэлүүрт завь, (хүрэл)

ОХУ
Миша Алоян бокс (мөнгө).
Энэхүү жагсаалтад Америкийн тамирчид хамгийн олон байгаа нь шууд нүдэнд тусч байна. Оросуудыг допинг хэрэглэж байсан, одоо ч байж  магадгүй гэж үзэн ядаад байсан тэд бодит  байдал дээр нэг их илүү гарахааргүй хүмүүс болж таарлаа. Хакерууд хэрэв энэ мэтээр допинг өмнө нь хэрэглэж байсан нь тогтоогдсон ч гэлээ “WADA”-ийн зүгээс нэрсийг нь зарлалгүй нууцлаад байгаа тамирчдыг илчлээд байвад бүр ч том дуулилан дэгдэж магадгүй нь. Хамгийн гол нь Рио-гийн  тоглолтоос алт, мөнгөн медаль авсан тамирчид байгаа нь тэдний медалийг хураах асуудлыг гарцаагүй хөндөж таарна. Асуудал үүн дээрээ тулж хурцадвал “WADA” төдийгүй ОУОХ-ны нэр хүндэд ихээхэн халтай.

Оросын тамирчдыг допинг хэрэглэж байж болзошгүй гээд нотолгоогүйгээр тоглолтоос хасч хөөсөн байтал ийм олон тамирчин түүний дотор Риогоос медаль авсан тамирчид урьд нь хориотой эм, бэлдмэл хэрэглэж байсан атлаа Олимпоос хасагдаагүй чөлөөтэй оролцсон явдлыг  “WADA” яаж тайлбарлахыг олон хүн анхааралтай ажиглаж байна.

“WADA”-ийн удирдлагууд хоёр дахь жагсаалт гарсны дараа өмнөхтэй адилаар хамаг бурууг Орост тохлоо. Оросын тамирчдыг эрх баригчдынхаа өгсөн зөвшөөрлийн дагуу системтэйгээр допинг хэрэглэдэг гэж мэдэгдсэн Ричард Паунд ба Ричард Макларен нарын илтгэлтэй шууд холбоотойгоор хакерууд дайралт хийж байна гэв. Улмаар Оросыг энэхүү хакерын дайралтаа нэн даруй болиулахгүй бол Орос орон ба түүний тамирчдын нэр хүндийг сэргээх, Орос дахь допингийн эсрэг системийг өөрчлөн байгуулахад бэрхшээл үүсч болзошгүй гэж битүүхэн сүрдүүлээд авсан байна. Гэхдээ энэ битүү сүрдүүлэгтэйгээ зэрэгцээд “WADA”-ийн тэргүүн Оливер Ниггли нь Оросын Засгийн газарт хандан хакеруудын дайралтаас хамгаалах ажилд нь туслахыг хүссэн байх юм.

Оросын тусгай албад хакеруудын дайралттай ямар ч холбоогүй, холбоотой байх үндэслэл ч байхгүй тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Песков мэдэгдсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан