Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олимп, дэлхийн аварга Шинжи Хосокава хичээл заалаа


А.ЦАГААН


Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлийн сангийн дэмжлэгтэйгээр жүдо бөхийн дасгалжуулагчийн үндэсний семинар манай улсад зохион байгуулагдаж буй.
Маргааш өндөрлөх семинарыг Олон улсын жүдо бөхийн холбооны мэргэжилтэн, 60 кг-ын жинд олимпын алт, хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Шинжи Хосокава удирдаж байгаа аж.

Тэрээр манай улсын дасгалжуулагчдад өөрийн мэдлэг, арга туршлагаасаа хуваалцаж байгаагаас гадна өчигдөр тэдэнд хөл техникийг хэрхэн сайжруулах талаар практик хичээл заасан байна. Түүний хувьд 1960 онд Япон улсын Хёого аймгийн Ичиномия балгасанд төрж өссөн гэдэг. 1984 оны долдугаар сарын 28-нд Лос-Анжелос хотод нээлтээ хийсэн олимпын наадмаас алтан медаль авч байсан бол 1988 онд Сөүл хотноо зохион байгуулагдсан XXIV наадмаас хүрэл медаль хүртэж байсан билээ. Мөн 1985 он 14 дэх удаагийн жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, Баруун Германы Эссен хотноо зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан нэгэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан