Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Бат-Үүл ба Прокурорын тайлбар


Улс төрийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хувьсгалын анхдагчдийн нэг Санжаасүрэнгийн Зориг агсны хэрэгт нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг холбогдуулан шалгаж байна. Улсын нууцад хамрагдах энэ хэргийн талаар Э.Бат-Үүл нийтэд мэдээлэх хэмжээнд өөрийгөө өмгөөлж, мэдээлэл хийсэн юм. Харин хэргийг шалгаж байгаа байгууллагаас тодорхой мэдээлэл өгөхгүй байсан ч өнгөрсөн долоо хоногт хэрэгт хяналт тавьж буй Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргал зохих хэмжээнд мэдээлэл өглөө. Тэдний мэдээллээс зарим нэг зүйлс тодорхой боллоо.

НЭГ ХЭРЭГТ ХОЁР УДАА СЭЖИГТНЭЭР ТАТАЖ БОЛДОГ УУ

Э.Бат-Үүл:
"Энэ хэрэгтэй холбогдуулан Тагнуулын байгууллагаас таныг дуудаж байна" гэж утсаар дуудсан. Очтол дахиад сэжигтнээр татах тогтоол гаргасан. Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд байхгүй тийм жишиг тогтоосон. Нэг хэрэгт хоёр сэжигтний тогтоол гаргасан байна.Тэгэхдээ 16 жилийн өмнө сэжигтнээр татсан тогтоол нь маш нууц, шинэ тогтоол нь нууц гэсэн тогтоол. Яахаараа нэг хэрэг дээр хоёр тогтоол гаргадаг юм. Өмнөх тогтоол нь хууль зөрчсөн тогтоол. Тийм учраас хүчингүй болгоод шинээр тогтоол үйлдэх ёстой. Гэтэл хүчингүй болгоогүй.

Б.Батжаргал: Э.Бат-Үүлийн хувьд 2000 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр сэжигтэнээр, 2000 оны наймдугаар сарын 29-ний өдөр тухайн үед дагаж мөрдөгдөж байсан 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татан шалгасан.Энэ сэжигтэн, яллагдагчаар татсан хэргийг 2000 оны аравдугаар сарын 16-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Өөрөөр хэлбэл, 2000 онд сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үг юм. Нэгэнт сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа мөрдөн байцаалтын ажиллагаагаар дахин шалгах үндэслэл гарсан учраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй ажлын хэсэг түүнийг сэжигтэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.

ХЭРЭГ ГАРСНААС 18 ЖИЛИЙН ДАРАА АНХ УДАА ХУРУУНЫ ХЭЭ, ҮС, ЦУСНЫ ШИНЖИЛГЭЭ АВСАН ТУХАЙ

Э.Бат-Үүл: Хэрэг болсноос хойш 16 жилийн дараа надаас хурууны хээ, үсний шинжилгээ, цусны шинжилгээ анх удаа авсан. Хэзээ ч урьд нь авч байгаагүй шинжилгээг харьцуулсан шинжилгээ хийх нэрээр авсан. Хамгийн гол нь яллагдагчаар татсаныхаа дараа шинжилгээнүүдийг авч байгаа юм. Уг нь яллагдагчаар татах бол хангалттай нотолгоо бүрдүүлсний дараа татдаг. Гэтэл яллагдагчаар татсаныхаа дараа нотлох баримт хайгаад явж байгаа.

Б.Батжаргал: Хэрэг гарсаны дараа хэргийн газарт нэвтэрсэн бүх хүмүүсээс холбогдох шинжилгээний дээж авсан.Э.Бат-Үүлийн хувьд өмнө нь хурууны хээний шинжилгээний дээж хэд хэдэн удаа авч байсан. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажлын хэсгийн мөрдөн байцаагч нараас шинжилгээ авах шаардлагатай байгааг өөрт нь мэдэгдэж байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшлуулж байсан.Харин сая авсан хурууны хээ, үс, цусны шинжилгээний хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ОЙРТОЖ БАЙХАД ХЭРЭГ СЭДЭРСЭН НЬ

Э.Бат-Үүл:  Дандаа л сонгуультай үеэр энэ асуудлыг босгодог. Би бодож байгаа, Ерөнхийлөгчийн сонгуультай уялдуулж байгаа байх. Энэ хэрэгтэй холбогдуулан дуудахад цагт нь очдог, асуусан мэдүүлгийг нь өгдөг. Санаж байгаа хэрээрээ мэдүүлэг өгдөг. Гэхдээ мөрдөн байцаах үйл ажиллагаа нь их сонин. 16 жилийн өмнө асууж байсан зүйлээ одоо дахиад асууж байгаа. Тэрүүгээрээ дахиад яллагдагчаар татаж байгаа. Тиймээс хэргийг илрүүлэхээс илүү өөр зорилго байна л гэж үзэж байгаа.

Б.Батжаргал: Хэрэгт ганцхан Э.Бат-Үүлийг биш хэд хэдэн хүнийг холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байгаа.Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Э.Бат-Үүлийг сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэл гарч ирсэн учраас татаж шалгаж байна. Түүнээс биш сонгуультай холбоотойгоор улс төрийн зорилгоор шалгаагүй.

ХЭВЛЭЛЭЭР Э.БАТ-ҮҮЛИЙГ ГҮЖИРДСЭН ТУХАЙ

Э.Бат-Үүл:
“Ц.Элбэгдорж ямар хүнд улсын баатар цол өгчихөв өө” гээд дороо дэвхцэн хашгирч байв”, “17 жил бугшсан С.Зоригийн аллага илэрлээ” гэсэн гарчигтай нийтлэл гарч, ингэхдээ намайг алсан биш алах үед нь хажууд нь байсан гэсэн мэдээлэл цацсан. Энэ мэдээллийг би шалгуулахаар прокурорт өгсөн, шалгаж өгөхгүй байгаа.

Б.Батжаргал:
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүх 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 34/596/ дугаарт "Э.Бат-Үүл 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр С.Зоригийн гэрт хэрэг гарах үед байсан гэмт этгээдүүдийг харсан гэрчийн нэг юм.

Э.Бат-Үүл
хэдийгээр энэхүү аллагад оролцоогүй ч нууж далдалсан гэдгээрээ буруутай" гэж илт худал гүжирдлэг тараасан гэх асуудалд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

0 Сэтгэгдэл
bat uul erunhiilegchiin songuulid ursuldunu genuu chamaig hench demjihgui gedgiig oilgomoor ym daa harin allagad oroltsson gedegt neg l itgehgui ym daa
Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд эрх баригчид сенсааци тарааж байх шиг
Ардчилсан намын хагарал арай юу. Одоо намын даргын суудлын хойноос нэгнээ ингэж хэвлэлээр барьж идэх гэж
За боль боль... Өчнөөн шалгаад зүгээр гараад байсан. Улс төрийн захиалгатай нь харагдаад байх юм
Зориг уул нь сайн л хүн байсан гэдэг. Үхчээд энэ олон хүний улс төрийн тоглоом болж явах ч гэж дээ. Тайван нойрсоосой
За Үүл шиг ажил хийсэн нэр хүндтэй хүн байхгүй. Худал гүтгэлэг л хийж байгаа биз
Ээ энэ Үүлрүү шидэж байгаа чулуу холоос биш л байх.. Дотроосоо л сандал суудлаа булаацалдаж байгаагийнх
Яг хэргийн эзнийг олох гэж бодохгүй. Зүгээр л улс төрдөө ашиглах хэрэглэл болгоод арай ч дэндүү удсан даа.
Хамгийн их уншсан