Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чука “Амьдралын бэлэг”-ээ үзэгчдэд өргөн барих гэнэ

“Харанга” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат “Амьдралын бэлэг” хэмээх тоглолтоо ирэх сарын 7, 8-нд хийх гэж байна. Тэрээр энэ удаа шинээр гаргасан “Амьдралын бэлэг”, “My street” цомогтоо багтсан уран бүтээлүүдээсээ эгшиглүүлэх нь. “Амьдралын бэлэг” тоглолтод бэлэг барихаар дуучин Б.Сарантуяа, А.Хишигдалай, Б.Маралжингоо, С.Наран, Т.Дэлгэрмөрөн, Б.Баярцэцэг, Нарка, Харанга хамтлаг, “Guys”, “Freezone” “3 охин” зэрэг хамтлаг хүрэлцэн ирж, ая дуугаа өргөх гэнэ. Тоглолтын найруулагчаар хөгжмийн зохиолч Н.Халиун, хөгжмийн гүйцэтгэх продюссерээр М.Болд нар ажиллах юм байна.

Харангын Чука өмнө нь буюу 2013 онд “Содон аялгуу” хэмээн тоглолтоо үзэгчдэд хүргэж, өндөр үнэлгээ авч байсан. Тэгвэл “Амьдралын бэлэг” тоглолт нь өмнөх тоглолтоосоо давсан зохион байгуулалт, найруулга, дуугаралттай байх нь гарцаагүй биз.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан