Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр дасгалжуулагчийн эрхийг гурван жилээр хасч, 50 мянган швейцарь франкаар торгосон ч...


Б.СОНОР


Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай тамирчдыг олон улсын уралдаан тэмцээнд оруулах эрхийг нь хаасан. Мөн Риогийн олимпод Монголын чөлөөт бөхийн хоёр дасгалжуулагчийг зүй бус авир гаргасан хэмээн үзэж, Монголын чөлөөт бөхийн холбоог 50 мянган еврогоор торгож, хоёр дасгалжуулагчийн эрхийг гурван жилээр хасах шийдвэрийг гаргасан гэх мэдээлэл гараад байгаа ч үнэн, худал нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл өчигдөр энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлэл хийв.

Риогийн олимпын наадмын үеэр 65кг-д Г.Мандахнарангийн барилдааны үеэр гаргасан хоёр багшийн үйлдлийг ДБНХ-ноос нууцын зэрэглэлтэй албан бичиг өнгөрсөн сарын 26-нд ирсэн байна. Үүний дараа буюу энэ сарын 1-нээс өмнө МЧБХ-ноос өөрсдийн байр сууриа илэрхийлж хоёр багшийн эрхийг хоёр жилээр хассанаа мэдэгдсэн. Тэгвэл энэ сарын  сарын 9-нд Турин хотноо Сахилгын шийтгэлийн хороо хуралдсанаар ДБНХ-ноос энэ сарын 13-нд МЧБХ-нд дахин шийдвэр ирүүлжээ. Дээрх шийдвэрт “Рио-2016” олимпын наадмын 65кг-ын хүрэл медалийн төлөөх барилдааны дараа Монгол Улсын хоёр дасгалжуулагч зохисгүй зан үйлдэл гаргаж Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны нэр хүнд, ашиг сонирхолд сөрөг үйлдэл болсныг дурьдаад Спортын шүүхээс Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг дотоод болон олон улсын тэмцээнд оролцох эрхийг 2016 оны наймдугаар сарын 26-наас 2019 оны наймдугаар сарын 20 хүртэл хасч, Монголын чөлөөт бөхийн холбоонд 50 мянган швейцарь франкийн торгууль ногдуулсныг мэдэгдсэн байна. Гэсэн ч энэхүү шийдвэрийн талаар ташаа мэдээлэл тараад байгааг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх хэлсэн юм.
Мөн тэрээр заавал төлбөрөө төлж байж Монголын бөхчүүд тэмцээн уралдаанд оролцоно гэсэн ташаа мэдээлэл гарсан. Торгуулиа төлөөгүй ч гэсэн шууд тэмцээн уралдаанд оролцож болно гэдгийг хэлэв. О.Баянмөнх “МЧБХ багш нарын эрхийг хоёр жилээр хассан. ДБНХ гурван жилээр хассантай холбоотой буруу мэдээлэл яваад байна. Багш нар ажлаа хийгээд, уралдаан тэмцээн үзэж болно, явж болно. Зөвхөн дэвжээнд бөхөө авч гарах эрхгүй л болж байгаа юм шүү” гэв. Мөн Монголын тамирчид чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ, өсвөрийн ДАШТ-д Монголын баг тамирчид оролцоогүй ч 2017 оноос өмнө зохиогдох ахмадын ДАШТ, оюутны ДАШТ, Азербайжаны Алтан Гранпри, олимпын бус жингийн ДАШТ-д оролцох эрхтэй болоод байгаа аж.

Г.Мандахнарангийн барилдааныг дахин шүүж үзэх талаар ажлын хэсэг МЧБХ-ны Ерөнхийлөгчийн тушаалаар томилогдсон билээ. Энэ ажлын талаар О.Баянмөнх “Ажлын хэсэгт шилдэг туршлагатай шүүгч нар, олон улсын эрхзүйч хууль ажиллуулж 3-4 удаа хуралдаад шийдвэр гарсан. Фото гэрэл зураг, видеонуудыг үзээд энэ барилдааныг Дэлхийн нэгдсэн бөхийн холбоонд зохих дүгнэлтээ явуулж шийдвэрлүүлэх болсон талаараа МЧБХ-ны Удирдах зөвлөлийн хуралд эхлээд танилцуулна. Г.Мандахнарангийн үйлдэлдээ биш шүүгч нарын байр суурь ямар байсныг харсан. Бичлэг, фото зураг үзээд энэ барилдааны талаар ДБНХ-нд явуулж шийдвэрлүүлэх болсон. Сүүлийн таван секундэд шүүгч Г.Мандахнаранд сануулсан, 58 секундэд оноо торгууль заасан. Ингэхдээ шүүгч шүгэлдсэн үү шүгэлдээгүй. Дэвжээний шүүгч санал нэгдээгүй зэрэг асуудлууд байна. Эхлээд МЧБХ-ны Удирдах зөвлөлд танилцуулна” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан