Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН шинэ УИХ-ыг наадмаас өмнө анхдугаар чуулган хийлгэе гэв

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бус хурал зарлан хуралдууллаа. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийв. Тэрээр хэлэхдээ УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой тул маргаантай тойргуудыг үлдээгээд шинэ парламентыг нэн даруй байгуулах ёстой гэлээ. Мөн улсын баяр наадмын өмнө одоогийн УИХ-ын хаалтыг хийж, шинэ УИХ-ын анхдугаар чуулганыг хуралдуулах ёстой гэж үзэж байгаагаа ч илэрхийллээ.

Түүнчлэн одоогийн УИХ өндөрлөхөөс өмнө намын бүлэг хуралдаанаас хугацаагүй завсарлага авдгийг халах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах саналыг АН-ын бүлэг оруулж байгааг мөн мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
ihiig hiij buteeh baih aa ardchilsan nam
itgel aldahgui helsnee ajil bolgooroi
manai mongolchuud zub songolt hiij ee oluuland ni amjilt husie ee
ard tumniihee itgeliig buu aldaarai
ardchilsan namd amjilt husie eee
Хамгийн их уншсан