Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1 Терабайтын SD карт бүтээжээ

Бичил картны зах зээлд манлайлагч SanDisk компани 1 терабайтын багтаамжтай SD карт бүтээсэн байна.

Extreme Pro SDXC гэх уг карт одоогийн байдлаар дэлхий дээрх хамгийн их багтаамжтай бичил карт болж байна. Энэхүү бүтээлээ Германы Кельн хотод өнөөдөр эхэлж буй Photokina үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байгаа аж.

1 терабайтын багтаамжтай SDXC нь 4К форматаар дүрс бичлэгийг 14 цаг хүртэлх хугацаагаар хадгалах ба файл дамжуулах нь хурд нь 100 Мбайт/с аж.

Дашрамд дурдахад SanDisk компани 2000 онд 64Гб багтаамжтай флашыг анх удаа үйлдвэрлэж байсан бол 2014 онд 512 Гб багтаамжтай SD картыг зах зээлд гаргаж байжээ. Тухайн үед уг картны үнэ 800 доллар байсан аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан