Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульдаа барьж буй “Хурд”-ынхны бэлэг


Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, Ардын жүжигчин Д.Мэндбаяр гээд урлаг спортын олон алдартныг өлгийдөн авч эрдмийн эх далайгаар аялуулсан Төмөр замын 20 дугаар сургууль энэ жил 60 жилийнхээ ойтой золгож буй. Тэгвэл "Хурд" хамтлагийн залуус төрөлх сургуулийнхаа 60 жилийн ойн хүрээнд "Бид төмөр замын 20-ийнхон" хүндэтгэлийн тоглолтоо хийхээр болсон байна. Тэд “Бид бол яалт ч үгүй төмөр замын “угшилтай”, төмөр зам дагаж өссөн” хэмээн бахархан ярих дуртай.

Мөн тус хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “20 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангид байхдаа төмөр замын ҮЭ-ийн байгууллагын 15 жилийн ойгоор төмөр замын Соёлын ордны тайзан дээр гарч дуулж байлаа. Мөн 20 дугаар сургуулийн “Ган зам” чуулгад дуулдаг байсан. “Ган зам” чуулга “Ардын” гэдэг цолтой ганц чуулга байв. Манай чуулгынхан дандаа төмөр замчдын хүүхдүүд байсан. Одоо ч хоорондоо холбоотой явдаг” хэмээн дурсамжаасаа хуваалцаж байсан билээ. Энэ сарын 30-нд Улаанбаатар паласт болох тоглолтод үе үеийн "Ган зам" чуулгын уран бүтээлчид оролцох аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан