Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их зохиолчийн дүрд тоглох жүжигчнийг үзэгчдийн саналаар сонгох нь


Энэ онд тохиож байгаа, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэх  хүрээнд Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Улсын Драмын эрдмийн театр, Монголын Зохиолчдын эвлэл хамтран БСШУ-ы сайдын нэрэмжит жүжгийн зохиолын уралдаан зарлаж, шалгаруулалт хийсэн байгаа. Их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн жүжгийн зохиолыг тайзны бүтээл болгоход уралдааны зорилго оршиж байсан юм. Харин энэ удаад их зохиолчийн мэндэлсний 110 жилийн ой, УДЭТ-ын түүхт 85 жилийн ойд зориулан Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн шинэ уран бүтээлийн дүрийн шалгаруулалт явуулах болжээ. Ингэхдээ Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын дүрд хэнийг тоглуулахаа үзэгчдээс авсан санал асуулгаар шийдвэрлэх юм байна. Арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болох шинэ уран бүтээлд УДЭТ-ын уран бүтээлчдээс сонголт хийх эрх нь үзэгчдэд нээлттэй юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан