Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уул уурхай, байгаль орчны салбарт иргэд саналаа дэвшүүллээ

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2017 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулах иргэдийн саналыг авсаар байна. Өнгөрсөн лхагва гарагт уул уурхайн төлөөлөл, байгаль орчны салбарт ажиллаж байгаа ажилчидтай Засаг даргын мөрийн хөтөлбөрт санал авах хэлэлцүүлгийг хийж, иргэд дараахь саналуудыг дэвшүүллээ.

1. Төрийн байгууллагын хүнд суртлыг арилгах
2. Уул уурхайн үйл ажиллагааг дэмжинэ гэдэг атлаа байнгын хяналт шалгалт хийдэг асуудлыг эргэн харах
3. Газар тариалан, ан амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэх
4. Байгалийн үзэсгэлэнт газрыг унаган төрхөөр хадгалах, сэргээх
5. Даланзадгад сумын хэмжээнд орон сууцанд цэвэр ус хэмнэх асуудал
6. Булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг үр дүнтэй болгож, эрчимжүүлэх
7. Заг, бутлаг ургамлаа хамгаалах
8. Цөлжилтийг бууруулах
9. Агаарын бохирдлыг бууруулах зэрэг маш олон асуудалд санаа зовниж явдагаа илэрхийлж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан