Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын албан тушаалтнуудыг хүүхэд төрүүлж үлгэр дууриалал бол гэжээ



Б.БАДРАЛ


Хятадын Хэнань мужийн Ичан хотын Эрүүл мэнд ба хүүхдийн төрөлт төлөвлөлтийн хороо нь орон нутгийн албан тушаалтнуудад хандан хоёр дахь хүүхдээ төрүүлж бусад хүмүүс үлгэр дууриалал болохыг уриалсан тухай “People”s Daily” мэдээлж байна. Хятадын эрх баригчид “Нэг гэр бүл нэг хүүхэд” гэсэн бодлогыг халж, гэр бүлүүдэд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрөөд жил болж байгаа ч олон хот, мужуудад төрөлт өмнөх хэмжээндээ үлдэж эсвэл бага зэрэг л нэмэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор Ичон хотын Эрүүл мэнд ба хүүхдийн төрөлт төлөвлөлтийн хороо уриа гаргасан байна. Улсын хэмжээнд төрөлт бага байгаа нь Хятадын хүн амын хөгшрөлт нэмэгдэхэд хүргээд байгаа. Төрөлт багасч, хөгшрөлт нэмэгдсэн хотуудын эдийн засаг уналтад орж, ажил хайж шилжин ирэгчдийн тоо буурахад хүргэдэг. Энэ байдал нь Хятадад хотжилтыг нэмэгдүүлэх улсын хөтөлбөртэй зөрчилдөж байгаа хэрэг. Хятадын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсны нэг шалтгаан нь тус улсад хотжилт хангалтгүй байгаа гэж шинжээчид үзсэн.
Хятад нь хүн амын өсөлтийг хянах зорилгоор 1970-аад оны сүүлээр “Нэг гэр бүл нэг хүүхэд” гэсэн бодлого хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэвч энэ бодлогын нөлөөгөөр хүйсийн тэнцвэр алдагдах, хүн амын хөгшрөлт өсөх таагүй үр дагавар гарч эхлэхэд өөрчлөхөөс өөр аргагүй болсон. 2014 оны статистик мэдээгээр Хятадын хүн ам 1,37 тэрбум байсан. Үүнээс 51,2 хувь нь эрэгтэй, 48,8 хувь нь эмэгтэй,  15,5 хувь нь 60 ба түүнээс дээш насны хүмүүс. Шинэ бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр Хятадын хүн ам 2030 он гэхэд 1,45 тэрбумд хүрнэ гэж тооцоолсон байна. Улмаар хүн ам залуужих нь цаашдаа эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгахад чухал үүрэгтэй аж.

0 Сэтгэгдэл
tiim ih huntei baij huuhed nemj garga gedeg durak hogshchuulee alj duusgahgui yu
Хамгийн их уншсан