Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-аас МАН-ын дарга М.Энхболдод хандсан шаардлага гаргав


 АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс МАН-д хандан албан шаардлага гаргажээ.

Шаардлагад, "УИХ-ын 2016 оны сонгуульд МАН 65 суудал авснаар Монгол Улсын төрд нэг намын дарангуйлал тогтов. МАН, Засгийн газар байгуулсан өдрөөсөө л эхлэн Ардчилсан намын эрх барьж байхдаа хийж бүтээсэн бүгдийг үгүйсгэн харлуулах, Ардчилсан намын гишүүдийг нь гэмт хэрэгт шалгах аргаар айлган дарамтлах, зохиомлоор ч гэсэн ямар нэгэн бурууг тохох, ардчилсан үзэлтэй төрийн албан хаагчдыг төрийн албанаас хоморголон халах үйл ажиллагааг зохион байгуулалттай өрнүүлж байна.

Улмаар Ардчилсан намын нэр хүнд бүхий удирдлага болон ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлийн нэр бүхий гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шоронд хорьж эхэллээ. Энэ үйл ажиллагааг УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд зориулан үе шаттай системтэйгээр зохион байгуулсан. Энэ үйл ажиллагаа нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн.

Ардчилсан намын удирдлага, ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдэд зохиомлоор эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн болон бусад хүчний байгууллагыг ашиглан явуулж байгаа энэ үйл ажиллагаа нь биднийг айлган сүрдүүлэх, Ардчилсан намын хийсэн бүхнийг үгүйсгэх, орон нутгийн сонгуульд нөлөөлөх, ардчиллыг нухчин дарах, коммунист дэглэмийг сэргээх улс төрийн зорилготой үйлдэл гэж Ардчилсан нам үзэж байна.

Ардчилсан намын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэх аргаар улс төрийн дарамт үзүүлэх хэлмэгдүүлэлт явуулж байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна. Иймд улс төрийн зорилгоор зохион байгуулалтай, хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд танаас шаардаж байна. Ардчилсан нам улс төрийн хэлмэгдүүлэлтийн эсрэг тууштай, хатуу тэмцэх болно" гэжээ.

0 Сэтгэгдэл
Hussan l bol shalguulah l heregtei l de
Хамгийн их уншсан