Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нохой муур устгахад 5 тэрбум төгрөг зарцуула гэдэг нь худал мэдээлэл


Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээлэл болон цахим сүлжээгээр нохой, муур устгалын талаар буруу ташаа мэдээлэл явагдаж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас албан ёсны мэдэгдэл хийлээ. Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оджаргал “Нохой,  муур устгалын ажилд 5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн болон спираль тавин устгалын ажлыг эхлүүлэн ажиллахаар болсон гэдэг нь худал мэдээлэл юм. Улаанбаатар хотын ЗАА-аас хариуцаж ажиллаж байгаа Улаанбаатар нэгтгэл болон төвийн зургаан дүүрэг алслагдсан гурван дүүргүүд бүгд нохой устгалыг буудах, уургалах, тор тавих зэргээр хуучин аргаараа ажиллаж байна. НИТХ-ийн 2002 оны тогтоолоор тогтоосон үнэлгээ нь өнгөрсөн жил шинэчлэгдэн 12500 төгрөг болгон баталсан. Өнгөрсөн хугацаанд 890 сая орчим төгрөгийг нохой устгалд зарцуулсан. Жилийн хугацаанд дунджаар 80-90 мянган нохой устгадаг. Бид ХААИС болон  нийслэлд үйл ажиллагаа эрхлэж байгаа мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран  судалгааны түвшинд ажиллаж байгаа. Одоогоор цаасан дээр буугаад ажил хэрэг болчихсон зүйл байхгүй. Иргэдэд хүрээд байгаа 5 тэрбумаар нохой устгах болсон талаарх мэдээлэл нь ор үндэсгүй зүйл юм.” гэдгийг мэдэгдлээ.

Мөн баар, рестораны ажиллах цагийн хуваарийн талаар худал мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаар байгаа юм. Энэ тал дээр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны ХХҮХ-н дарга О.Нарантуяа “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 9-ний А/609 тоот захирамжын дагуу баар, цэнгээний газрууд хоёр жил гаруй хугацаанд мөрдөгдөж ирсэн хуучин цагийн хуваариараа үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иргэд, аж ахуйн нэгжээс нэг давхарт байдаг болон орон сууцны хороолол дунд үйл ажиллагаа явуулдаг баар цэнгээний газруудыг 00:00 цаг хүртэл ажиллуулдаг болгож өгөөч гэсэн санал, гомдлууд тасралтгүй ирж байна. Иргэдийн гомдол, саналын дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд судлаж үзэх санал тавьсаны дагуу бид иргэд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуйн нэгжүүдээс судалгаа авсан байгаа. Одоогийн байдлаар судлагааны дүнг нэгтгэх шатандаа явж байна. Ямар нэгэн шинэ захирамж гараагүй.”  гэдгийг хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан