Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр


Дэлхийн аялал жуулчлалын өдрийг Бүх дэлхийн аялал жуулчлалын байгууллага 1979 онд Испанийн Торремолино хотноо болсон ерөнхий ассамблейн хурлаар бий болгожээ. Дэлхийн аялал жуулчлалын байгууллага нь дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага, зах зээл, маркетингийн судалгаа, хүний нөөцийг хөгжүүлэх, байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг, НҮБ-ын харьяа төрөлжсөн байгууллагын нэг бөгөөд дэлхийн 150 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм. Энэ өдрийн гол зорилго нь аялал, жуулчлалын салбараас дэлхийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг сурталчлахад зориулагджээ. Дэлхийн олон орнууд уг баярыг тэмдэглэдэг бөгөөд жуулчлалд зориулсан олон арга хэмжээг явуулдаг байна. Харин манай улсын хувьд 1990 онд гишүүнээр элсч, 2007 оноос уг  өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэж иржээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан