Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Азийн аварга болсон сагсчид талархал илэрхийлэв

Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн. Тус тэмцээнд Монголын оюутны шигшээ баг түрүүлж Азийн аварга болсон. Тэгвэл тус багийн хамт олон өөрсдөд нь тусалж, дэмжсэн хүмүүст талархсан сэтгэлээ илэрхийлж буй юм байна. Энэ тухайгаа фэйсбүүк хуудаснаа ийн бичжээ. “Манай тамирчдын хувьд биеийн болон хүчний тактикийн бүх бэлтгэл өв тэгш хангагдсан байсан.  Харин бэлтгэлийн чухал хэсэг болох сэтгэл зүйн бэлтгэл дутагдалтай байсныг Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн багш докторант Б. Золзаяа хангаж өгсөн юм.

Монголын сагсан бөмбөгчид, дэмжигчид, нийт багийн залуусынхаа өмнөөс Б.Золзаяа багшид баярлалаа гэж хэлмээр байна. Түүний хувьд оюутан цагтаа МУИС-ийн сагсан бөмбөгийн багийн тоглогч, Сагсан бөмбөгийн спортын мастер хүн юм” гэжээ. Мөн тэрээр спортын сэтгэл зүйгээр дагнан ажиллаж 2008 онд Бээжингийн олимпын мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа, 2016 оны Риогийн олимпын мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумьяагийн хувийн сэтгэл зүйчээр ажиллаж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан