Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэдийг бужигнуулах гээд байна уу


Ард түмэн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй бухимдаж байна гэнэ. Автомат машинаар санал тоолсонд нь итгэхгүй байгаа юм байх. Бүр бухимдаад аргаа барж байгаа сурагтай. Гэхдээ ард түмэн ингэж бухимдаж байгааг ганцхан МАН-ын нарийн бичгийн дарга нар нь мэдэж байгаа. Одоогоор өөр хэн ч мэдээгүй байгаа гэсэн шүү. Гудамж талбайд сонгуулийн дүн будлиантай болсон гэж бухимдан, жагсч цуглаад байгаа хүн харагдахгүй байгаа биз дээ. Ганцхан МАН-ынханд л тэр бухимдалтай яваа хүмүүс харагдаж, жагсч цуглаад байгааг нь тэд мэдэж буй бололтой. Одоогоор сонгуулийн дүнг эсэргүүцэж уур бухимдлаа барьж дийлэхгүй байгаа нөхдүүдийг тус намынхан хашчихсан байгаа бололтой. Хэрэв саналын хуудсыг дахин тоолохгүй гэвэл бухимдсан хүмүүсийг хашаанаасаа гаргаж, жагсаал хийлгүүлэхээр төлөвчихсөн юм биш үү. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар хэвлэлийн хурал хийх үедээ “Ард түмэн сонгуулийн дүн будлиантай болсонд бухимдаж байна.

Магадгүй тэд уур бухимдлаа илэрхийлж жагсаал цуглаан хийвэл бид хорьж дийлэхгүй” гэсэн утгатай зүйл ярьж суусан. Энэ нь, одоогоор төрийн эрхийг барьж байгаа улс төрийн томоохон хүчний нөлөө бүхий хүний амнаас унасан тун ч хариуцлагагүй  үг гэж халаглах сэтгэл төрж байлаа. Түүний дээрх үг, өгүүлбэр нь ард түмнийг жагсаал цуглаанд өдөөн турхирчихсан юм биш байгаа даа гэж бодоход хүргэв. Улс төрийн намууд ард түмнийг жагсаал цуглаанд уриалан дуудах нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Ард түмэн энэ удаагийн сонгуулийн дараа 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал давтагдах вий гэж түгшиж байсан. Гэтэл тайван байгаа ард түмнийг улс төрийн хүчин өдөөн турхирч байгаа нь өөрөө хууль зөрчиж буй үйлдэл гэлтэй. Өчигдөр Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал цуглаан хийвэл оролцохгүй гэдгээ илэрхийлэв. Жижиг гэгддэг улс төрийн намууд жагсаал цуглаанаас залхсан гэдэг нь ч ажиглагдаж байна. МАН-ынхан угаасаа ялагдаж сураагүй нь илт. Тиймдээ ч энэ удаагийн ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй гүрийж буй нь энэ. Ямар сайндаа улс төрийн бусад намуудыг уриалан дуудаж АН-ынханд зориулж мэдэгдэл хүртэл хүргүүлж байх. Сонгуулийн дүнг эсэргүүцэн тэмцэхдээ нохойнд барьдаг мод гэдэг шиг жижиг гэж үеийн үед адлагдсаар ирсэн намуудтай нийлчихсэн явна. МАН-ынхан ингэж доошоо орж болж байгаа юм уу гэж намынх нь гишүүд, дэмжигчид халаглан суух ажиглагдсан. МАН-ынхан 91 жилийн турш жижиг намуудыг нухчин дарах бодлого баримталж ирснээс биш, тэдэнтэй нэгдэж санаа бодлоо нэгтгэж хэвлэлийн хурал зарлаж, мэдэгдэл гаргаж байсангүй. Харин энэ удаад арга нь үнэхээр барагдаж. Сүүлийн үед жижиг намуудтай нийлж, өвөр түрүүндээ орох нь холгүй их л найрсаг загнаж яваа. Бусдад л адлагдаад байдаг болохоос биш жижиг намууд хүн чанартай юм гээч. МАН-ыг ийн ялагдаад ядарч явахад нь тэд л түшиж байна. Нэгэн үе Н.Энхбаярыг тулж түших хүнгүй хэцүүдэж явах үед МҮАН-ынхан түүнд тусалсан. Зөвхөн энэ намаар ч зогсохгүй иргэний хөдөлгөөн, бусад улс төрийн намууд түүнтэй нэгдэж улс төрийн холбоо хүртэл байгуулж билээ. Гэвч удалгүй Н.Энхбаярын нэр хүнд жаахан өсөөд ирэхийн цагт нөгөө хэдийгээ жийгээд МҮАН-тай үлдсэн. Харин одоо тэд МАН-ынханд хүчин зүтгэж байна. Жижиг намуудын хувьд сонгуулийн саналын хуудсыг дахин тоолсон ч суудал авч чадахгүй нь ойлгомжтой. Саналын хуудсыг яаж ч тоолсон тэдэнд найдлага үлдээгүй. УИХ-д суудал авах боломж гарахгүй гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Харин МАН-ыг дагаж навсганан, савсганаж яваад ядаж намынхаа нэрийг хэвлэлд бичүүлээд авъя гэсэн горьдлого тээж байгаа улс төрийн хүчин байгаа л байх. Энэ бол ард түмний бухимдал биш зөвхөн ялагдал хүлээсэндээ бачимдан суугаа МАН-ынх. Магадгүй СЕХ, АН-ыг буланд шахах тэдний эцсийн арга нь дээрх мессэж ч байж болох хэмээн хардах нэгэн байна.

0 Сэтгэгдэл
Ene Sukhbaatar gej mash muuhai hun. Iim amitanaas salahgui bol MAN shinechlegdehgui dee.Nastai hun baij zaluusiig shubugdej turhirna,huuhemseg,arhichin erni lmuugiin tuil doo,,
тэнэг амьтан
Хамгийн их уншсан