Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Ану “MISS TOURISM QUEEN INTERNATIONAL” тэмцээнд тэргүүлэв

Энэ сарын 12-26-нд БНХАУ-д болсон “MISS TOURISM QUEEN INTERNATIONAL” тэмцээний ялагчийн титмийг загвар өмсөгч, мисс Н.Ану зүүж олон улсын хэмжээний томоохон тэмцээнд анх удаа тэргүүн миссээр шалгарлаа.  

Тэрбээр өмнө нь эх орноо төлөөлөн олон тэмцээн уралдаанд оролцож байсан бөгөөд 2015 онд Дэлхийн миссийн тэмцээнд оролцсон туршлагатай.

Тус тэмцээний дэд байрыг Бельгийн мисс Каро Лилэйн Ф.Верла, гуравдугаар байрыг Беларусийн мисс Дарья Колейчик эзэлжээ. Мөн Польшийн мисс Жоанна Агнизска Фошемшиз дөрөвдүгээрт, Тайландын мисс Пимчанок Жичүү тавдугаарт орсон байна.

Тэргүүн байрын мисст 10 мянган ам.долларын шагнал гарджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан