Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Бадрал тэргүүн байр эзэллээ


Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадрал Казахстан улсын Алмата хотод зохиогдсон дэлхийн нэрт дуучин Бибигуль Тулегеновойн нэрэмжит олон улсын дуурын дуучдын наймдугаар уралдаанд тэргүүн байр эзэлжээ.  Тэрээр өмнө нь ОХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн дуурийн дуучдын манлай Елена Образцовагийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын X уралдаанд оролцож хоёрдугаарт байрт шалгарч байсан удаатай. Мөн Санкт-Петербург хотын алдарт Маринскийн театрт дуурийн дүр бүтээх тусгай шагналын эзэн болсон гээд оролцсон уралдаан бүрээсээ хоосон ирж байсан удаагүй.
Кремлийн ордны дэргэдэх Шиловын нэрэмжит галерейн концертын танхимд анхны бие даасан тоглолтоо хийж, ОХУ-д бүрэн хэмжээний бие даасан тоглолт хийсэн анхны монгол уран бүтээлч болсон билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан