Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анхны ломбард үүдээ нээсэн өдөр

Зээлдэгчийн хөдлөх хөрөнгөөр барьцаалагдсан зээл олгох тусгай байгууллагыг ломбард гэдэг. Европт ийм байгууллага дундад зуунд үүссэн бөгөөд Англи, Бельги хоёр анхдагч нар нь юм. Тэнд Италийн Ломбарди мужаас гаралтай хүмүүс Ломбарди ордонг байгуулсан байснаас ломбард гэсэн үг үүсчээ. Банкийн систем дорой, эдийн засаг нь хүндрэлтэй байснаас энэ зарчмын санхүү Европт ихээхэн дэлгэрсэн байна. Дэлхийн анхных гэж болох ломбард Бельгийн Брюссель хотод Ломбардийн ордон нэртэйгээр 1618 оны энэ өдөр нээгдсэн нь өнөөг хүртэл ажилласаар байгаа аж. Түүнчлэн ломбардны тухай анхны мэдээллийг эртний Грек, Ромын эх сурвалжаас үзэж болох нь.  Гэхдээ Хятадад ломбардын зарчмаар ажилладаг байгууллага 3000 жилийн өмнө байсан гэх мэдээлэл ч бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан