Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Израилийн ерөнхийлөгч асан Шимон Перес нас нөгчлөө


Израилийн ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Шимон Перес энэ сарын 13-нд зүрхний шигдээс болон эмчлүүлж байгаад 93 насандаа нас нөгчлөө хэмээн израилын төрийн мэдээллийн агентлаг мэдээлснийг Reuters агентлаг дамжууллаа. Эхлээд түүний биеийг сайжирч байна гэсэн боловч 27-ны мягмар гарагт төрөл төрөгсөд нь түүнийг муудлаа хэмээн эмч дуудсан юм байна.

Шимон Перес улс төрийн замналын үеэр Израилийн Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайд хийж байгаад 2007-2014  онд Израилийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм.
Тэрээр 1994 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан