Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аз болж ам.доллар, ард түмний амьдралыг мэддэг хүн байна


Б.ШИРНЭН

Төгрөгийн ханш 1993 оноос хойш хамгийн доод түвшиндээ хүрч, энэ жил ам.долларын эсрэг суларсан дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй мөнгөн тэмдэгтээр нэрлэгдсэн нь ганцхан сарын өмнөх үйл явдал. Тэгвэл өчигдөр ам.доллар түүхэндээ хамгийн өндөр цэгтээ хүрч, Төв банкны зарласан ханшаар төгрөгийн эсрэг 2272 төгрөг, 82 мөнгө хүрч чангарав. Үүнийг дагаад арилжааны банк болон вальютын “Найман шарга” захад нэг ам.доллар 2282 төгрөгөөр арилжаалагдсан нь бас л албан бус ханшаар түүхэнд бичигдэх хамгийн өндөр үзүүлэлт.
Гэвч, тасралтгүй өсч байгаа ханшийн өсөлтийн талаар Гүйцэтгэх засаглалаас ганц үг ган хийх хүн олдохгүй байна. Уг нь, УИХ  Засгийн газрын боловсруулсан эдийн засгийн “онцгой” тодотголтой хөтөлбөрийг нь батлаад өгсөн тул өдийд хэрэгжүүлээд эхэлчихсэн байх ёстой. Гэвч, Засгийн газар ийм ч халамж өгнө, тийм ч мөнгө өгнө, эдийн засаг сэргэхээр илүү ихийг өгнө гэхээс өөр зүйлсийг иргэдэд хэлж чадахгүй байгаа бололтой.

Ам ажиллагаа сайтай Засгийн газар энэ хэвээрээ байсаар ард түмнээс дүн авах эхний 100 хоног ч ойртож байгаа. Өмнөх Засгийн газрын жишгээр бол эдгээр өдрүүдэд ажлын дөртэй болж, гавьяагүй гэхэд гай тариагүй байх “хуультай”. Гэтэл эдийн засгийн “барометр” болсон ам.долларын ханш өдөр бүр шахуу түүхэн амжилтаа эвдсээр, халууны шилээр бол хагарах дөхжээ. Харин хэзээ ам.долларын ханш буурч, халаасан дахь төгрөг маань үнэ цэнэтэй болохыг асуух хүн азаар Ж.Эрдэнэбатын танхимд багтжээ. Тэр хүн нь Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат. Хэдийгээр ямар ч гарамгай эдийн засагч вальютын өсөлтийг хоромхон зуур намжааж, төгрөгийн үнэ цэнийг өсгөж чадахгүй ч иймэрхүү ажлыг улстөрчид гарамтай хийж чаддаг тухай түүхийг эргэн сануулахад илүүдэхгүй биз.

Нэг ам.доллар 1655 төгрөг 44 мөнгө байх үед

...2013 оны арванхоёр­дугаар 17-ны өдөр Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 1655.44 төгрөгтэй тэнцэж байжээ. Мөн энэ өдөр МАН-ынхан Монгол Улсыг зүүнээс баруун руу тойрч, иргэдтэй уулзах нэг сарын аянаа өндөрлүүлсэн билээ. Удаа дараагийн улс төрийн сонгуулийн ялагдалд дүгнэлт хийх энэ аяныг хааж, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга үг хэлсэн нь одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат байлаа.

Түүнийг үг хэлсний дараа шагшин, сайшааж “МАН-ын генсек Ж.Мөнхбат төрийн бугшааг зад ниргэв” гэж байсан нь өдгөө цаасан хэлбэрээр хадгалагдаж үлджээ. Дуу хоолой, дүрс бичлэгтэйгээ хүртэл байна. Иш татвал, түүний илтгэлд үнэлэлт өгөхдөө “...МАН сүүлийн хэдэн шатны сонгуульд дараалан ялагдал хүлээсэн энэ цаг үед намд ийм утга учиртай бодлого, гал цогтой үгс дутагдаж байсныг харуулсан хэрэг болов. Нөгөө талаар галтай залуу лектор бий болжээ гэж дүгнэхэд хүргэсэн юм. Ардын намд ус агаар мэт хэрэгтэй байсан энэ дайчин чанар нь сөрөг хүчний жинхэнэ дуу хоолой болж чадна гэдэгт хэн ч эргэлзэхгүй” хэмээн сийрүүлж байжээ. Үнэхээр үйл хөдлөл, үг яриаг нь харвал, МАН-ын хийдэг улс төрөөс өөр, шинэ үзэгдлийг Ж.Мөнхбат хийж, намынхаа цаашдын дуу хоолой болж байсан байна.

Түүний хийсэн содон үйлдэл, сонирхолтой эдийн засгийн дүгнэлтийг эргэн санавал тэрээр зүүн гартаа нэг ам.доллар бариад баруун гартаа 17 боодол нэг төгрөг атгасан байх. Энэ нь түүний тайлбарлаж, МАН-ынхны дэмжсэнээр эдийн засаг элгээрээ мөлхсөний бодит жишээ гэнэ. Энэ талаар Ж.Мөнхбат “...Засгийн газар, Монголбанкны алдаатай бодлогоос болж валютын ханш эрс нэмэгдэж Монгол төгрөг цаас болон хувирлаа. Та бүхэн энэ нэг ширхэг нэгтийн ам.доллар 17 боодол нэг төгрөгтэй тэнцэж байгааг харж байна. Ам ажлын чинь зөрүү ийм байна, Ерөнхий сайд аа. Энэ 17 боодол нэгтийн дэвсгэртийг нийлүүлж наавал 18 ам.метр квадрат болж байна. 18 ам.метр ханын обой өнөөдөр зуун айлын барилгын дэлгүүрт дунджаар гучин мянган төгрөгт хүрсэн байна. Монгол төгрөгийн ханшийг ямар болгосноо эрх баригчид харж байна уу” хэмээн олныг огшоожээ. Одоо тэгвэл эрх баригчдад “Вальютын ханш эрс нэмэгдэж монгол төгрөг цаас боллоо. Нэг ширхэг ам.доллар 22 боодол нэг төгрөгтэй тэнцэж байна” гэдгийг хэлье. Тухайн үед эрх баригчид л алдаатай, буруу бодлого явуулж байснаас ам.долларын ханш өссөн гэж олноо тунхагласан МАН-ынхан одоо зөв бодлого явуулж, ам.долларын ханшийг буулгаж өгөөч.

Индэр дээрээс үг хэлэхдээ эрэмгий, шийдэмгий, гарц гаргалгааг сайн мэддэг шигээ Засгийн эрхэнд гарсан МАН зангаргаа харуулж, ноён долларыг номхотгооч.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Ман ялсанаас хойш 280 тог нэмэгдсэн, цаг хугацаа явсаар л зоригтой оновчтой шиидвэр алга , эдиин засаг юу ч мэдэхгуй хэнхэг найрагч залуу бол ойлгомжтой тархи угаахаа л мэднэ. Ард олон удаан хулээх тэвчих чадвар бас алга.!!!!
ENE LALAR BUSDYG SHUUMJLEKHDEE GARAMGAY L DAA , ODOO UURUU YU KHIIJI CHADAKH BOL DOO , ENE ZOKHIOLCH NERTEY LALAR YU CHADAKH WE DEE , NUGUU SANGIIN SAID NERTEY KOROLLA CHOI NI BUR TAG BOLJEE
яриж бол чаднаа чадна жалга довны хэрүүллийг хар нялхаасаа сонсож өссөн хүн ам доллараар мөрийтэй тоглож үрж бас сурсаан алдаж бас сурсан хүн байхаа ам ажил хоёр нь алд дэлэм зөрнөө зөрнөө хар машинаас авхуулаад
helsendee hureerei lalaruudaa mongoltugruguu noiliin tsaas bolgoloo odoo yah geed bna chadahgui bol bugdeeree ogtsor mal man uuhai nuudaa
Хамгийн их уншсан