Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоол тэжээлийн судалгаа хийнэ

Монгол Улсын хүн амын хоол тэжээл, өрхийн хүнсний баталгаат байдал, хоол тэжээлийн байдалд ядуурал, эдийн засгийн хямралын үзүүлэх нөлөөг судлах зорилгоор үндэсний “Хүн амын хоол тэжээлийн байдал” судалгааны багийнхан орон нутаг руу хөдөллөө. Судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Эрүүл мэндийн яамны дэмжлэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр тав дахь удаагаа зохион байгуулж байна.

Тус судалгаа таван жил тутам хийгддэг бөгөөд энэ удаагийн судалгаанд 0-59 сартай нярай, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, 15-49 насны эрэгтэйчүүд хамрагдах аж. Үүний үр дүнд тав хүртэлх насны хүүхдийн хооллолт, хоол тэжээлийн хамааралт эмгэг болон, А ба Д аминдэм дутал, илүүдэл жин, таргалалтын  түвшинг судлан тогтооно. Мөн 15-49 насны эрэгтэйчүүдийн хоол тэжээлийн хамааралт эмгэг, туранхай, илүүдэл жин, цус багадалт,  давсны хэрэглээг судлан тогтоох гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан