Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хорио цээрийн бүст ажиллаж буй алба хаагчдад эд материалын тусламж үзүүллээ


Төв аймгийн Улаан загалмайн хорооноос гоц халдварт өвчин гарсан Баян, Баянцагаан, Баянжаргалан, Мөнгөнморьт, Баянхангай зэрэг сумын нутагт хорио цээр тогтоон ажиллаж буй 57 алба хаагчид хөнжил, гудас, дулаан хувцас, ариун цэврийн хэрэглэл зэрэг эд материалын тусламжийн барааг хүргүүлэхээр аймгийн Онцгой байдлын газарт хандивлажээ. Дашрамд, Баян, Баянцагаан, Баянжаргалан, Баянхангай, Мөнгөнморьт зэрэг суманд малын гоц халдварт цэцэг болон шүлхий өвчний дэгдэлттэй байгаа юм. Дээрх сумдын нутагт аймгаас томилогдсон ажлын хэсгийн холбогдох ажилтнууд 15 хяналтын цэгт хяналт, шалгалт, хорио цээр тогтоон өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан