Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрүүл мэндийн технологи-2016” үзэсгэлэн болно


Манай улс 1996 оноос эмнэлгийн техникийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн бөгөөд энэ онд 20 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Эрүүл мэндийн яам, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, Олон улсын эмнэлгийн инженерүүдийн холбоо (IFBME),  “Эм” холбоо болон “Мишээл” групп хамтран “Эрүүл мэндийн технологи-2016” үзэсгэлэнг маргаашнаас ирэх сарын 2-ныг дуустал “Мишээл экспо” төвд зохион байгуулах гэж байна. Эрүүл мэндийн сайдын ивээл дор зохион байгуулахаар зэхэж буй үзэсгэлэнд ЭМЯ-ны харьяа төв эмнэлэгүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, тусгай мэргэжлийн төвүүд гэхчлэн нийт 120 гаруй байгууллага оролцохоор болжээ. Үзэсгэлэнгийн үеэр эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологи, арга аргачлал, тоног төхөөрөмжийг олон нийтэд сурталчилан танилцуулах, гадны болон дотоодын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжтэй танилцаж, туршлага судлах замаар олон улсын эрүүл мэндийн технологийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаар хэлэлцэх ажээ. Мөн эрүүл мэндийн технологийн мэргэжилтэн бэлтгэх асуудлаар илтгэл хэлэлцүүлэх юм байна.

Үзэсгэлэнд Солонгос улсын гоо сайхны эмнэлгүүд оролцохоос гадна эмнэлгийн тоног төхөөрөмжөө танилцуулах ажээ. Эмнэлгийн техникийн боловсон хүчин бэлтгэж эхэлсний 20 жилийн ойн хүрээнд “Сэтгэцийн үндэс”, “Цусаа бэлэглье”, “Алсын дуудлага”, “Цэвэр орчин” зэрэг аян өрнүүлж, “Спортлог инженерүүдийн гуравдугаар чуулган” гэх олон улсын хурлыг Монголд зохион байгуулахаар болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан