Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Австрали улстай хамтын ажиллагааг сайжруулна

Уул уурхай түлхүү хөгжсөн бүс нутгийн хувьд гадаад харилцааг сайжруулж ажлын байрыг нэмэгдүүлнэ. Энэ зорилгын хүрээнд Австрали улсаас Монгол Улсад суух Элчин сайд, “Оюутолгой” ХХК-ийн төлөөлөл аймгийн удирдлагуудтай хамтын ажиллагааг сайжруулах уулзалт хийлээ.

Австрали улсаас Өмнөговь аймагт хийсэн хөрөнгө оруулалтын ажлыг илүү үр дүнтэй болгоход анхааран ажиллана. Тухайлбал, Өмнөговь аймгийн Политехник коллежийн үйл ажиллагааг сайжруулах, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч удаа дараа хөрөнгө оруулалт хийсэн билээ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах зорилгоор Политехник коллежид элсэн суралцагчдын тоог нэмэгдүүлж, чадвартай боловсон хүчин бэлтгэж эргээд ажлын байранд зуучлахад онцгой анхааран ажиллахаар боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан