Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэрлэлт бүртгэдэг агентлаг нээгджээ


366 жилийн өмнө Генри Робинсон дэлхийд анхны гэгдэх гэрлэлтийн агентлагийг Лондон хотноо нээжээ. Хэдэн зууны турш Европт гэрлүүлэх ажлыг зууч нар хийдэг байж. Тэдний ажил нэлээд үнэтэй, хүндтэйд тооцогдож иржээ. Тухайн үед тэднийг сэтгэл зүрхийг холбогч гэхээсээ илүүтэйгээр хөрөнгө мөнгө нэгтгэгч нар гэж үздэг байсан ч гэх нь бий. Түүгээр ч барахгүй зууч нар шар хэвлэлийн оронд хов жив зөөх үүргийг давхар хийж иржээ. Эцэг, эх нь үр хүүхэддээ хөрөнгөтэй ханийг хайдаг байснаас үүдэн гэрлэлтийн анхны агентлагуудын ажилд гэрлэх хүмүүсийн талаар бүрэн дүүрэн мэдээлэл өгөх нь чухал байсан гэдэг.
Тухайлбал, Робинсоны үйлчлүүлэгч нарын нэг Жон Даймли өөрийн зарлалдаа “Залуу эмэгтэйтэй гэрлэнэ. Гол шаардлага нь түүний хөрөнгө 300 гинейгаас (өнөөгийн 500 мянган ам.доллар) доошгүй байх ёстой. Тэр эмэгтэй онгон буюу бэлбэсэн эсвэл хуучин нөхрөөсөө жирэмсэн байсан ч хамаагүй” гэж бичсэн байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан