Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо:
2016 оны есдүгээр сарын 28

Тендер шалгаруулалтын нэр:  Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн барилгыг барих ажил  

Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2016/48

[Өмнөговь ЗДТГ] эрх бүхий тендерт оролцогчдоос [Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн барилгыг барих ажил]–ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 тоот тушаалаар баталсан  “Цахим  тендер  зохион  байгуулах  журам”-ын  дагуу  цахим  худалдан  авах ажиллагааны системээр зарлаж байгаа тул /www.meps.gov.mn/ хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.

Тендерт  оролцохыг  хүсвэл  тендерт  оролцогч  нь  тендерийн  баримт  бичгийг илгээхийн  өмнө  эргэж  төлөгдөхгүй  нөхцөлтэйгээр  [50  000]  төгрөгийг  цахим  систем ашиглан  төлсөн  байна.  

Тендер  нь  түүнийг  нээсэн  өдрөөс  эхлэн  45  хоногийн  дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн гурван жилээр

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Хоёр жилээр, 2014, 2015 он

Борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж: Сүүлийн хоёр жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: [“тийм” БУАГТЗ 2,1,1, 2,1,2,2,1,3, 2,2,1, 2,2,2 түүнээс дээш байж болно ]

Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийнхээ нэг хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг [2016 оны аравдугаар сарын 28-ны 15 цаг 00]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны аравдугаар сарын 28-ны өдрийн,15 цаг 10 минут нээнэ.

Орон нутгийн давуу эрх тооцох эсэх: Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
                 

 Өмнөговь аймаг нутгийн удирдлагын ордон 1 давхар 114 тоот

Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Э.Ганхуяг,
Харилцах утас-70530209, 99070185
e-mail:govi_DZ@yahoo.comwww.meps.gov.mn, www.e-procurement.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан