Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ихэнх нутгаар нойтон цас орно



 Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар, 1-нд  нутгийн хойд хэсгээр бороо хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи  нутгийн өмнөд хэсгээр болон зарим газраар 16-18 метр секунд  хүрч шороон шуурга шуурна.  Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх бол бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
Төвийн  аймгуудын нутгаар энэ сарын 2-нд  нутгийн зүүн болон хойд хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 14-16 метр секунд  хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 12-17 градус дулаан байна.
Харин зүүн аймгуудын нутгаар зарим газраар бороо хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи зарим газраар 14-16 метр секунд хүрч шрүүснэ. Ихэнх нутгаар 2-3 грудус хүйтэн байх бол өдөртөө 8-13 градус дулаан байх нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан