Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“48 цаг”-ийн уран бүтээлчид сугалаа сугалах нь

Монголын киночдод хэдийнэ танил болсон “48 цаг” кино наадмын бүртгэл дууссан байгаа. Харин өнөөдөр уран бүтээлчдийн кино хэдийд гарах эсэхийг тодруулах сугалаа явагдах юм байна. Киночдын ур чадварыг дээшлүүлэн, авьяаслаг залуу уран бүтээлчдийг тодруулах, олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгон Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой тус наадам энэ жил долоо дахь удаагаа зохиогдож буй нь энэ.
“48 цаг-Монгол 2016” наадмын шилдгээр шалгарсан бүтээл ирэх жилийн гуравдугаар сард АНУ-ын Сийтл хотод болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд оролцож дэлхийн 150 орны киночидтой шилдгийн төлөө өрсөлдөх эрхтэй болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан