Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ханхын хилийн боомт зөвхөн ажлын өдрүүдэд ажиллах боллоо


Орос-Монголын хилийн Хөвсгөл аймаг дахь Ханхын боомт энэ аравдугаар сарын 1-нээс эхлэн зөвхөн ажлын өдрүүдэд өглөөний 10,00 цагаас оройн 18,00 цаг хүртэл ажиллаж байх болсон байна.

Орос-Монголын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комиссын 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн XVI хуралдааны протоколын дагуу ингэж өөрчилж байгаа юм байна.

Иймд амралтын өдрүүдээр хоёр улсын хооронд зорчихыг хүсэгчид нь Наушка, Хиагтын боомтоор зорчиж байхыг Буриадын Хилийн цэргийн удирдах газраас анхааруулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан