Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эзэн Чингисийн төрсөн өдрөөр хилийн боомтууд амарна

Монгол Улсын,  БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтууд энэ сарын 31-ний өдөр буюу эзэн богд Чингисийн төрсөн өдөр  билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр ажиллахгүй, амарна.

Энэ жилийн аравдугаар сарын 31-нд “Монгол бахархлын өдөр” буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа юм.
Чингис хааны мэндэлсэн өдрийг эрдэмтэн судлаачид Билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоосон.
 "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэж, бүх нийтээр амарч байхаар болсон юм.
Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан