Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Наадмаар түр зуурын бороотой

Зуншлага үзээгүй аймгуудад одооноос сайхан зун болох төлөвтэй болжээ. Учир нь, энэ сард баруун аймгуудын нутгаар хур элбэг байх аж. Тиймээс хавраас хойш чийг аваагүй байгаа газар дэлхий өнгөө засч сайхан зун айлчлан ирэх нь дамжиггүй. Харин баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хот төдийгүй ихэнх нутгаар түр зуурын бороотой байх магадлалтайг Ус цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтнүүд хэлж байна. Газарт чийг өгч улмаар өдрийн нарнаар ууршин борооны бөөн үүл үүсгэх төлөвтэй байна. Тиймээс наадмын өдрүүдэд түр зуурын бороотой байх нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан