БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Хуульч Ч.Өнөржаргал: Нэр дэвшигчид өдөр тутмын сонинд сурталчилгаагаа нийтлүүлэх нь шударгаар өрсөлдөх боломжийг бий болгоно
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
“Аль-Каида” бүлэглэл Европ руу халдахаар бэлтгэж байна гэв
Лалын алан хядагч “Аль-Каида” зэвсэгт бүлэглэл Европын орнуудад цуврал хадлага үйлдэхээр бэлтгэж байна гэж Их Британийн Засгийн газраас албан ёсоор мэдэгджээ.
Зэвсэгт этгээдүүд Сирид “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн эсрэг хийж байгаа дайныг эсэргүүцэж Их Британид халдлага үйлдэхээр төлөвлөн бэлтгэж байгаа гэнэ. Британийн Засгийн газар дахь The Times хэвлэлийн эх сурвалж энэ тухайд “Аль-Каида” одоо Европ, ялангуяа Их Британид цохилт өгөхөөр хүчээ төвлөрүүлж байгаа гэсэн байна. Их Британийн Батлан хамгаалахын сайд Майкл Фэллон хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Аль-Каида” тус улсад шууд халдахаар бэлтгэж байгааг бид мэдэж байгаа гэжээ. Түүнийхээр бол зэвсэгт бүлэглэлийнхэн хамгийн тохиромжтой цагийг хүлээж байгаа гэнэ.
Үүний өмнө АНУ-ын Төрийн департамент бас Лалын алан хядагч зэвсэгт бүлэглэлийнхэн Европт халдахаар бэлтгэж байгаа баримт байна гэж мэдэгдэж байсан юм.

0 Сэтгэгдэл