Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын “Тахь групп” төслийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Олон улсын “Тахь групп” төслийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Олон улсын “Тахь групп”-ын ерөнхийлөгч, Швейцарь Улсын иргэн амьтан судлаач доктор Рейнхард Шинидриг, Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга Мериям Бурс, Монгол дахь салбарын дарга Н.Энхсайхан нар оролцов.

Уг группыг 1999 онд Христиан Освальд өөрийн найз Швейцарийн малын эмч ЖонФиар Зийгфрид, хатагтай Дороттее Штамм нарын хамтаар санаачлан байгуулсан бөгөөд олон арван хувь хүмүүс, байгаль судлаач, адуунд элэгтэй хүмүүс дэмжин ажилладаг юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2013 оны хавар 3 тахийг Швейцарийн Цюрихь хотоос Японы “Тама” амьтны хүрээлэнд хүргэх ажлыг “Тахь групп” амжилттай зохион байгуулсан юм. “Тама” амьтны хүрээлэн Монгол тахиар бүл нэмж, шинэ өргөтгөл байгуулж ашиглалтад оруулснаар Японд монгол тахь өсөж үржиж эхэлсэн бөгөөд ирээдүйд арлын орноос Монгол руу тахь илгээх  төслийг дэмжих хамтын ажиллагааны суурь тавигдсан  байна.   

Олон улсын “Тахь групп” нь сүүлийн жилүүдэд ж Чехийн амьтны хүрээлэнгээс Монголд тахь буцаан авчрах ажлыг идэвхтэй дэмжин ажиллаж байгааг уулзалтад оролцогчид хэллээ. 2012, 2013, 2014, 2015, 2016 онд Зүүнгарын говь, Тахийн талд нийт 26 тахь тээвэрлэн авчрах өртөг зардал бүхий хүнд ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Праг хотын амьтны хүрээлэн, Чех Улсын Элчин сайдын яамны идэвхтэй хамтын ажиллагаа, дэмжлэгээр тахь нутагшуулах төслийн зарим тулгамдсан ажлуудын санхүүжилтийг шийдвэрлэн ажиллаж байгааг танилцуулав.

Мөн 2012 онд Хятадын Жимсарын тахь үржүүлгийн төвөөс тахийн 4 азаргыг Зүүнгарын популяцид нэмж тээвэрлэн авчирсан нь зэрлэг амьтан хамгаалах үйлсэд төдийгүй Хятад, Монгол улсын хил дамнасан байгаль хамгаалах хамтын ажиллагааны анхны алхам болсон байна.   

Тахь сэргээн нутагшуулах ажлын хүрээнд улсын тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын захиргаа өргөжин, говийн унаган төрх, экосистемийг цогцоор хамгаалах, судлах бололцоо бүрдэн манай орны алслагдмал баруун хязгаар нутагт хүрээлэн буй орчны судлал, байгаль хамгааллын чиглэлийн судалгаа шинжилгээний орчин үеийн түшиц төв болж иржээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан