Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Зориг, “Эрдэнэт” үйлдвэр, “Standby” ба Ц.Элбэгдорж



Б.БИЛГҮҮН


1. Ц.Элбэгдорж: Надад “Эрдэнэт” үйлдвэрт нэг ч төгрөгийн сонирхол байхгүй

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ-ын “Ростех” компанийн хувьцааг Худалдаа хөгжлийн банкны төлөөний компани болох “Монголын зэс” компани худалдаж авсан гэдгийг Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг зарлав (2016.06.28). Харин сөрөг хүчин Засгийн эрхэнд гарсан даруйдаа 49 хувийг хэрхэн худалдаж авсан бэ, үүнд Засгийн газар ямар оролцоотой байв гэдгийг судлах ажлын хэсэг гаргасан (2016.07.27) ч өнөөдрийг хүртэл хууль бус зүйл болсныг нотлоогүй, ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Монголын зэс” компанид очсон 49 хувийг улсын мэдэлд авах сонирхолтой байгаагаа зарлаж, ажлын хэсэгт шахалт үзүүлж, зарим сайд нар энэ хуйвалдааныг өмгөөлж байгаа хэмээн Монгол арын намаа буруутгаж эхлээд байгаа юм. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь хувийн хэвшилд очсон нь “Санхүүгийн луйвар” гэж мэдэгдсэн. Мөн тэрээр өчигдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Эрдэнэт”-ийн 49 хувийг зарах ажлыг зохион байгуулсан хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэж нэрлэв. Тэгвэл өчигдөр Төрийн тэргүүн сэтгүүлчидтэй уулзаж “Эрдэнэт” үйлдвэр, С.Зоригийг хөнөөсөн хэрэг, “Standby” зэрэг чухал асуудлаар өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрээр юун түрүүнд “Эрдэнэт” үйлдвэрт нэг ч төгрөгийн сонирхол байхгүй гэдгээ хэлж, МАН 65-ын бүлэгтэй олонхи гэдгийг нь санууллаа. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл МАН-д байгаа учраас Засгийн газар, УИХ энэ асуудлыг шалгах нь нээлттэй, өмнөх Засгийн газар буруу шийдвэр гаргасан гэж байгаа бол одоогийн Засгийн газар шийдвэрийг нь цуцлах боломж байгаа ч түүнийгээ ашиглахгүй өдийг хүрсэн гэж буруутгав. Ингэхдээ, УИХ-ын дарга Ц.Нямдоржийг “Эрдэнэт” үйлдвэрээр улс төр хийж, Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй хуйвалдсан гэсэн юм.

Энэ логикоо тэрээр “Ц.Нямдор­жийн мэдэгдлийн ард “Эрдэнэт” үйлдвэр, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй. Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийг шалгаж байгаа ажлын хэсгийн дарга тэр хоёрын хуйвалдаан явж байгаа. Яагаад би Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёрыг хуйвалдсан гэж харж байгаа вэ гэвэл тэр хоёр буруу юм хийж байгаа хүмүүст бололцоо олгоод байна. Энэ бол зүгээр л цэвэр улс төр. Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг. Зүгээр л сүржин, хувийн эрх ашиг хөөцөлдсөн мэдэгдэл гэж харж байна. Надаас илүү эрх мэдэл Ц.Нямдоржид байгаа” гэж тайлбарласан юм. Түүний тавьсан хоригийг УИХ-ын олонхи хормын дотор буцаасан нь эрх баригчдын хүчийг илтгэж байгаа ч “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар нээлттэй сонсгол явуулж, Засгийн газрын өмнөх шийдвэрийг хүчингүй болгохгүй байгаа зэрэг бодит алхам хийхгүй яваа нь улс төр хийж байгаа хэрэг гэж харахад хүргэжээ. Мөн өмнөх “Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн талаар юу гэж ярьсан тухай тэмдэглэл, бүх бичиг баримтыг ил болгох эрх Ж.Эрдэнэбатын Засгийн газарт байгаа. Үүнийг ил болгох хэрэгтэй. Яагаад ил болгохгүй байгаа юм. Засгийн газар их удаан байна. Томилогдоод маргааш нь энэ асуудлыг хийх ёстой байсан. Би “Эрдэнэт”-ийн асуудал дээр УИХ, Засгийн газар хуулийн дагуу ямар ч шийдвэр гаргасан хориг тавихгүй” гэдгээ хэллээ.

Мөн “Эрдэнэт” үйлдвэр хувьд очсоноор хяналтгүй, орлогогүй болно гэж байгаа эрх баригчдад хувийн хэвшлийнхэн задгай мөнгөө хүртэл тоолдог. Ямар ч хяналтаас хувийнхны хяналт хамаагүй сайн байдаг гэсэн юм. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдах асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярих тухай хуулийн зохицуулалт байдаггүй тул яриагүй байна. Мөн Сангийн сайдын талаар “Ц.Нямдоржийн шахаа, мөнгөний хүч Сангийн сайдыг бий болгосон байж магадгүй” гэж тэрээр тодотгосон юм.

Түүнчлэн “Энэ 49 хувийг худалдаж авсан компанийн захирал, өмнөх Засгийн газрын гишүүд бүгд Монгол Улсад байгаа тул тэднийг УИХ-ын чуулганд нээлттэй сонсголд оруулж, мэдээллийг олон нийтэд хүргэх ёстой” гэв. Тэгэхгүй бол өөр, өөр мэдэгдэл хийж иргэдийн сэтгэл санаагаар тоглох хандлагатай байна гэлээ.     
 

2. С.Зоригийн хэрэг удахгүй шүүх дээр очно

Улстөрч Санжаасүрэнгийн Зориг агсан 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэртээ бусдад хорлогдсон хэрэг гараад 18 жил өнгөрч байна. Энэ хэрэгт амьд гэрч (түүний эхнэр Булган) байдаг ч мэдүүлэг нь зөрсөн, олон хүнийг шал­гасан зэргээр өдийг хүрээд байгаа юм.

Харин энэ хэрэгт сөрөг хүчний лидер Э.Бат-Үүлийг прокурорын байгууллага яллагдагчаар татсан гэдгийг Э.Бат-үүл өөрөө хэлж (2016.09.12), улс төрийн зорилготой гэж мэдэгдээд байна. Тэрээр ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших хамгийн боломжтой хүн тул МАН-ынхан С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа гэж сэтгүүлчдэд хэлсэн юм.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын Ерөнхий прокуророос хэргийн талаар авсан мэдээлэлдээ үндэслэн “Удахгүй энэ хэрэг шүүх дээр очих болов уу” гэж хэллээ. Яллагдагчаар өөр хэн нэгнийг татсан мэдээлэл байхгүй тул энэ хэрэгт Э.Бат-Үүл шүүгдэх зураглал харагдаад явчихлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Э.Бат-Үүлийн талаар “Би Э.Бат-Үүлийг үргэлж дэмжиж ирсэн. Баатар болтол нь дэмжсэн дээ. Цаашдаа ч дэмжинэ. С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийнхэнд хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байхгүй. Хэлмэгдүүлэх ч ёсгүй гэж Ерөнхий прокурорт үргэлж хэлдэг. Тэд хэцүү, маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Би энэ хэрэг нэлээн ахицтай явж байгаа гэж хэлье. Ямар хүндрэл, ямар хэцүү зүйл туулсан гээч...” гэлээ. Прокурорын байгууллага Э.Бат-Үүлээс хурууны хээ, үс, цусны шилжилгээ аваад байгаа.


3. МоАХ-ны төлөөлөгчидтэй өнөөдөр уулзана

МоАХ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж хоёр танхимтай парламентын тогтолцооны талаар ярихаар болсон гэх мэдээллийг өнгөрсөн долоо хоногт өгсөн. Тэгвэл тэднийг өнөөдөр хүлээж авах талаараа Ерөнхийлөгч ярилаа.

МоАХ хэтэрхий их эрх мэдэл УИХ-д байгаагаас Засгийн газар ажлаа хийж чадахгүй, эрх мэдэл бөөгнөрч байгаа гэж үзэж буй. Мөн засаглал хуваах онол гэж байхгүй болсны улмаас шүүх засаглал, гүйцэтгэх засаглал юу ч хийж чадахгүй байгаа гэж дүгнэсэн. Тиймээс хоёр танхимтай байх хуулийн төслийг Ерөнхийлөгчөөр дамжуулан УИХ-д оруулах боломжтой гэж үзсэн юм. Хэдийгээр Ерөнхийлөгч хоёр танхимтай байх талаар тодорхой хариулт өгөөгүй ч Засгийн газарт ажил хийх “хүч” өгөх ёстой гэдэгтэй санал нэгдэж байна.

Тухайлбал тэрээр “Ерөнхий сайдын эрх мэдлийг үнэхээр нэмэгдүүлмээр байна. УИХ нь олон юм яриад байвал Засгийн газар нь шууд тараадаг тогтолцоо үнэхээр хэрэгтэй. Хэлдэг, ярьдаг хүнээр монгол дутаагүй. Гэтэл хийдэг Засгийн газраа ажлыг нь хийлгэхгүй байна. Үүнтэй холбоотойгоор ямар ч өөрчлөлт хийе гэсэн би хийнэ. Дэмжихэд бэлэн. Хугацааг нь дөрөв биш таван жил болгосон ч болно. Иймэрхүү зүйлсээ хийх цаг нь болсон” гэлээ.


4. “Bank of china” орж ирэх бол Үндэсний аюулгүй байдал яригдана

БНХАУ-ын “Bank of China” 2014 онд манай улсад төлөөлөгчийн газраа нээсэн ч банк нь албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхлээгүй. Гэхдээ эрх баригчид энэ урд хөршийн томоохон банк манай улсад үйл ажиллагаа явуулах боломжтой гэж мэдэгдэж байгаа билээ. Тэгвэл ийм асуудал орж ирсэн тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, ярилцана гэдгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр хэллээ. 

Тэрээр өмнөд хөршийн банкны салбарын оролцоо манай зах зээлд хангалттай, аль ч улсаас илүү оролцоотой байгаа учраас өөр улсын банк оруулж ирэх асуудалд хориг, саад болохгүй гэж үзэж байна. Энэ нь зарим талаараа манай улсын газарзүйн байрлалтай холбоотой юм байна. Харин тэрээр заавал гадаадын банкны салбар хэрэгтэй гэж байгаа бол Өмнөд Солонгос, Япон, АНУ зэрэг улс орнуудын банкны салбарыг санал болгох боломжтой аж.

Харин Олон улсын валютын сантай гэрээ, хэлэлцээр хийж, “Standby” хөтөлбөрт хамрагдах асуудлыг Засгийн газрын хамгийн боломжит хувилбар гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тус валютын сангийн ажлын хэсэг өнгөрсөн жил манай улсын Сангийн яаманд ажиллаж байсан тухайн үед ч гэсэн Ерөнхийлөгч хөтөлбөрт хамрагдахыг дэмжиж байсан.

Энэ талаар Ерөнхийлөгч ““Standby” хөтөлбөрт хамрагдах нь сайн ба муу гэсэн хоёр талтай. Харин би хэлэлцээр хийх хэрэгтэй гэж боддог. Ингэж бодоход хүргэсэн ганцхан үндэслэл бол санхүүгийн сахилга бат. Өнөөдөр Сангийн сайд эсвэл Засгийн газар нь УИХ-тайгаа хариуцлага тооцож чадахгүй байгаа. Засгийн газар нь төсвөө оруулж ирэхээр, УИХ-ын гишүүд нь төсвийг нь тэлж өөр, өөрийнхөө тойрог руу мөнгө татдаг. Тэгэхээр сахилга бат гэдэг зүйлийг Олон улсын валютын сантай гэрээ хэлэлцээр хийх замаар чангалах хэрэгтэй” гэж боддог талаар ярилаа.

0 Сэтгэгдэл
Ч.Сайханбилэгийн Эрдэнэтийн нийт хувьцааны 49 хувийг омчлогч нь болох ОХУ-ын Ростех компанийн “хувьцаагаа худалдаалах санал”-ыг 51 хувийг нь ОМЧЛОГЧ нь болох Монгол Улсын Их Хуралд танилцуулахгуйгээр, хувийн компаниар дамжуулж “нам дамнасан булэглэл”-д шилжуулсэн Монгол Улсын засгийн газрын хуралдааны тэмдэглэлтэй танилцвал Худалдаа Хогжлийн Банкны гуйцэтгэх захирал О.Орхон нь анх Орос-Монголын засгийн газар хооронд гэрээ байгуулж Эрдэнэтийн хувьцааны 51 хувийг Монголын тал, 49 хувийг Оросын тал эзэмшихээр болсон тухай дурьдаад, дараа нь ОХУ нь оорийн эзэмшлийн 49 хувиа Ростех хэмээх компанид шилжуулэхээр болж, энэ тухайгаа ОХУ-ын Засгийн газраас Монголын талд нот бичгээр уламжилж, 51 хувийн омчлогчийг толоолж Монгол Улсын засгийн газар, 49 хувийн омчлогчийг толоолж ОХУ-ын Ростех компани хоер гэрээг шинэчлэн байгуулсан гэж ярьжээ. Мон тус шинэчлэн байгуулсан гэрээнд “Аль нэг тал нь гуравдагч этгээдэд хувьцаагаа худалдаалах эрхтэй. Энэ тохиолдолд хувьцаагаа худалдаалах тал нь ногоо талдаа ЭХЛЭЭД энэ санаа танилцуулах естой. Хэрэв ногоо тал нь энэ давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд, хувьцаа нь худалдагдаж, гэрээ нь автоматаар хучингуй болно” гэсэн заалт байгаа гэсэн байна. Мон ОХУ-ын Ростех компани нь оорийн эзэмшлийн 49 хувийн хувьцаагаа худалдаалах тухай ОХУ-ын засгийн газрын хуралдаанаар хэлэлцуулж, шийдвэр гаргуулсан гэж О.Орхон ярьсан байх боловч, Монголын Засгийн газрын хуралдаан болж байгаа энэ одор нь ОХУ-ын засгийн газрын гаргасан шийдвэр эсвэл ямар нэг албан бичиг манай талд ирээгуй, ОХУ-аас нот бичиг ч ирээгуй, ирээдуйд ирэх юм шиг ярьсан байна. Тэгэхээр Ч.Сайханбилэг нь О.Орхон гэдэг хувийн компанийн гуйцэтгэх захирлын амаар л Засаг Торийн ажлыг явуулаад, Монголынхоо хууль хяналтын байгууллагад ч энэ тухай танилцуулахгуй, тэднийхээ санал дугнэлтийг ч авч, гаргах шийдвэртээ тусгалгуй Засгийн Газрын тогтоолыг гаргасан юм шиг байна. Мон О.Орхон нь ОХУ-ын Хууль зуйн Яам энэ талаар дугнэлт гаргасан, олон улсын хуулийн компаниас “Монгол Улсын Их Хурлаар хэлэлцуулэх шаардлагагуй” гэсэн дугнэлт гаргасан гэж ярьж байгаагаас харахад Ч.Сайханбилэг нь ногоо талаас ирсэн бичиг баримтыг судлаад Монгол Улсын хучин тоголдор байгаа хууль эрх зуйтэй хир зэрэг нийцэж байгаа талаар санал дугнэлт гаргах уурэг бухий ажлын хэсэг байгуулж ажиллуулаагуй юм байна. Одоогийн хучин тоголдор уйлчилж байгаа хууль, тогтоомжийн дагуу “санал дугнэлт бэлтгэх” уурэг бухий ажлын хэсгийг заавал байгуулж, санал дугнэлтийг бэлтгуулээд, ажлын хэсгийн санал дугнэлт нь бух салбарын холбогдох хууль тогтоомж, эрх зуйтэй хир зэрэг нийцэж байгаа талаар яамдын саналыг авч хавсаргаад ХЭГ-аар судлуулж, засгийн газрын хуралдаанаас гарах тогтоолын тослийг бэлтгуулж, ажлын 3-аас доошгуй хоногийн омно нь бух сайд нарт энэ бух бичиг баримтыг хуулбарлан тарааж, сайд нарыг тодорхой мэдээлэлтэй болгосны дараа нь Засгийн Газрын хуралдаанд оруулж хэлэлцуулдэг журамтай. Мон энэ бух баримт бичгууд нь хууль тогтоомжийн шаардлага хангасан эсэх талаар ХЭГ-ын тэргуун дэд дарга Ш.Солонго, Хууль Эрхзуйг газрын дарга Монх-Эрдэнэ нараар хянуулж гарын усгээр нь баталгаажуулсан тохиолдолд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нь хэлэлцэх асуудлын дараалалд оруулдаг юм. Тэгэхээр Ч.Сайханбилэг нь “засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцуулэх журам”-аа ч мордохгуй, хам хум асуудлыг дэмжих магадлалтай МУДН фракцийн Д.Зоригт, С.Ламбаа, н.Болор нарын хэдхэн сайдууд болон Еронхийлогчийн талын хун гэгддэг ГХЯ-ны Торийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг гэсэн даргын хурээнд, 33-хан минутын хугацаанд засгийн газрын хуралдаанаар хэлэлцуулсэн болж, хууль бус шийдвэрийг гаргасан юм биш уу? Компанийн тухай хуулийн 2 дугаар зуйлийн 2.6-д “Торийн омчит компанийн хувьд ОМЧЛОГЧ нь Торийг толоолж УИХ байна” гэж тов тодорхой заасан байгаа нь “49 хувиа худалдахаар ОХУ-ын талын гаргасан саналыг Монголын Торийн омчлолд авах эсэх эсвэл Монголынхоо дотоодын компани, аж ахуйн нэгжийн дунд “нээлттэй” сонгон шалгаруулалт зарлаж, аль САЙН болзол шаардлагыг хангасан ямар нэг компани, аж ахуйн нэгжид шилжуулэх эсэхийг эцсийн байдлаар шийдвэрлэх эрх нь УИХ-д байгаа” гэсэн уг юм. Гэтэл Яагаад УИХ нь ч Засгийн газарт аа бурэн эрх ээ шилжуулээгуй байхад Ч.Сайханбилэг нь “маш нууц”-ын зэрэглэлтэйгээр уг асуудлын УИХ-ын омноос шуурэн авч, 33-хан минутын хугацаанд, Засгийн Газрын танхимын бух гишуудийг ч байхгуй байхад, хэдхэн сайд нарт танилцуулах тодийд мэдэгдсэн болоод, ОМЧЛОГЧ болох УИХ болон БУХ АРД ТУМНЭЭРЭЭСЭЭ “НУУЦАЛЖ” энэ том саалийн унээ болсон Эрдэнэтийнхээ хувьцааны 49 хувийг нь ХУВИЙН КОМПАНИЙН МЭДЭЛД ШИЛЖУУЛЖ БАЙГАА ЮМ БЭ? Хэн туунд ийм эрх олгосон юм бэ? Энэ хууль бус асуудалд МАН-ынхан ОРОЛЦООГУЙ л ЮМ БОЛ “шударга, бие даасан бодолтой УИХ-ын гишууд болон дээд шатныхаа дарга нарын даалгаврыг биелуулж хууль завхруулаад байдаггуй туршлагатай мэргэжилтэнгуудээс бурдэх ажлын хэсгийг хурдан байгуулж ажиллуулах шаардлагатай. Ажлын хэсгийг ДАРАМТ ШАХАЛТГУЙ ЧОЛООТЭЙ ажиллуулах нохцол бололцоогоор хангахын тулд, ажлын хэсгийн ажилд саад болж болзошгуй бух арга хэмжээг авч, шаардлага гарвал зарим Торийн Ондор албан тушаалтангуудыг “гэрийн хорионд оруулж ажлаас нь тур тутгэлзуулэх” арга хэмжээг авсан ч болохгуй гэх газаргуй юм.
Хувийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан нам болон улс орон дамнасан булэглэлуулийн талаар ийм сайн ойлголттой байгаа ганц нэг судлаач, сэтгуулчид Монголд байгаад унэхээр баяртай байна. Энэ нийтлэлийг уншаад цаашид Монгол орон маань энэ удаад “тэсэж улдэх” ч юм бодогдоод явчихлаа. Ер нь Элбэгдорж нь Монгол улсын хамгийн том саалийн унээ болсон Эрдэнэтийг хамтрагчидтайгаа нийлж хувьдаа авч, Монголыг дампууруулах зам руу нь тулхсэн хун юм байна л гэж ойлголттой боллоо. Тэгээд баригдах болохоороо “эх оронч” хун болж бултаж байгааг нь ярилцлагаас нь харагдлаа даа. Энэ хун одоо яг Н.Энхбаярын араас орж байгаа юм шиг санагдлаа. Одоо эд нараас хурдан салахаас оор арга байхгуй болжээ. Ер нь Зоригийн амь насыг Батуул энэ нар ч бурэлгэчихээд, одоо жужиглээд ч байгаа юм билуу хэн мэдэх билээ. Эсвэл Батуур руугээ чихээд ч байгаа юм уу, хэн мэдэх билээ. Ер нь л асуудалтай хумуус шуу, болгоомжилж л байгаарай. Дэлхий даяар парламентийн нийтлэг жишигээр бол намаа сонгуульд олонх болгосон намын дарга нь тухайн бурэн эрхийн хугацаанд огцрох нь битгий хэл нам дотроо “ноен” шиг л байдаг бол Ардчилсан намын хувьд эсрэгээр намаа сонгуульд олонх болгосон Н.Алтанхуягийгаа “нудэнд орсон хог” шиг л узэж огцруулсандаа. Энд хамгийн гол уурэг гуйцэтгэсэн хун нь манай Ернохийлогч л доо. Еронхийлогч маань улс орны эдийн хундэрч, зарлага санхуужилт тасарсан тэр уед, хагас цэргийн зохион байгуулалттайгаар маш сайн ажиллаж байсан, АН-ын дарга Н.Алтанхуягийгээ дэмжиж ажиллахын оронд, сорог хучин МАН-тай нийлж, оорийн АН-ын эрх мэдэл албан тушаалд дуртай хэсэг нохдуудтэй хамтарч “огцруулаад”, одоо АН нь ямар уйл лайгаа эдэлж байгааг та бид нар харж л байна. Элбэгдорж нь нэгэнт АН-ын нохдууд ээ хооронд нь хэзээ ч эвлэрэхийн аргагуй хагалж, одоо эрх мэдэлээ ашиглан зорчилдуулж байгаа болохоор АН ч мод доо сэхэл авахгуй богоод Элбэгдрожийг еронхийлогчоос буусны дараа л нэг чиг хандлага гарна байх даа. Та бухэн энэ тухай ойлголтыг орон нутгийн сонгуулийн дараа болон АН-ын их хурлын уеэр авах болно доо. Одоо МАН-ын дарга М.Энхболд нь Элбэгдоржтой “их сужирдэг ээ зогсоож, жолоо цулбуураа тат нь л зугээр байгаа юм даа”. Яахав их сужирвэл АН-ын доторх овчин л МАН дотор халдварлана. Энэ нь улс орны эрх ашигт хортой зуйл болно. Уг нь болдогсон бол МАН нь АН-ынхан дотроос Н.Алтанхуяг, тууний талынхантай л ойртож ажиллавал ирээдуйд улс орноо авч явах улс торийн хучнуудийн эрх ашигт нийцэх юмсан даа. Гэх дээ одоохондоо уунийг МАН-ын олонх нь ойлгохгуй байхаадаа.
Хамгийн их уншсан