Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон улсын элчин сайдын яаманд мэдэгдэл хүргүүлжээ

ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН ТАКЭНОРИ ШИМИЗҮ ТАНАА

OhiАЦС-ыг дахин ажиллуулж эхэлсэнийг
эсэргүүцэж байгаа тухай
Эрхэмсэг ноён Элчин сайд Таны амрыг эрье.

Монгол Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоод даруй 40 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Япон улсаас Монгол улсад үзүүлж ирсэнасар их дэмжлэг тусламж, олон төсөл хөтөлбөрийн үр дүн Монголчуудын өдөр тутмын амьдралд шууд мэдрэгдэж байдагт Монголын ард түмэн гүнээ талархан хүндэтгэж явдаг билээ. Монголчууд бид Японы ажилсаг, даруу, оюунлаг ард түмнийг бахархан хүндэтгэж танай орны хөгжил дэвшил тэр дундаа технологийн өндөр хөгжлийг бишрэн харж байдаг юм.

2011 оны 3 дугаар сарын 11-нд болсон байгалийн гамшиг, түүнээс үүдэлтэй цөмийн осол сүйрэл нь Японы ард түмэн, Япон улсын эдийн засагт нөхөж баршгүй гарз хохирол учруулсаныг дэлхийн хүн төрлөхтөн түүний дотор Монголын ард түмэн харамсан, бас айж түгшин хүлээж авсан билээ.
Үүний дараагаар Японы Засгийн газар Атомын Цахилгаан станцуудаа бүгдийг зогсооход айдас хүйдэс бага боловч холдож, АЦС-тай бусад улс орнууд танай жишээг дагаасай хэмээн залбирч, дэлхий нийтээрээ цөмийн эрчим хүчнээс татгалзах цаг ойртох нь гэсэн итгэл найдвар төрж байлаа. Гэтэл Японы Засгийн газар дэлхийн нийтийн энэхүү хүсэл сонирхол, ард түмнийхээ эсэргүүцэл тэмцлийг үл тоонОhi АЦС -аа дахин ажлуулах шийдвэр гаргасанд гүнээ харамсаж эрс эсэргүүцэж байна.

Япон орон технологийн хөгжил дэвшлээрээ дэлхийн тэргүүлэгч гүрний хувьд хүн төрлөхтний өмнө хүлээсэн үүрэг хариуцлага ньч төдийчинээ өндөр хэмээн бид ойлгодог. Басхүү Японы ауга ард түмэн дэлхий ертөнц, байгаль экологид ээлтэй шинэ эрчим хүчний эх үүсвэрийг технологийн өндөр төвшинд гаргаж хүн төрлөхтөнд бэлэг барина гэдэгт огтхон ч эргэлздэггүй билээ.
Японы Засгийн газар цөмийн аюул хөнөөлийг өөрийн бие дээр гурвантаа амссан ард түмнийхээ амь нас, эрүүл мэнд, ирээдүй хойч үеийнхний амьд явах эрхийгэдийн засгийн эрх ашгаас доогуур тавьж байгаад гүнээ харамсаж байна.
Монголын ард түмэн Японы Засгийн газрын энэхүү шийдвэрийг эрс эсэргүүцэж, үүний эсрэг тууштай тэмцэж буй Японы ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа Эрхэмсэг ноён Элчин сайд Таниар дамжуулан Япон улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Yoshihiko Noda-д дуулгаж байгааг минь уламжилж өгнө үү.
Эрхэмсэг ноён, Элчин сайд Таныг гүнээ хүндэтгэсэн,

“Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө” Үндэсний хөдөлгөөний тэргүүн Лхагважавын СЭЛЭНГЭ

Улаанбаатар,
2012 оны 7 дугаар сарын 3

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан