Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Булганыхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцрохыг шаардлаа


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг  өнгөрсөн баасан гарагт Булган аймагт ажиллах үеэр тус аймгийн иргэд түүнийг огцрохыг шаардлаа. Энэ нь ажлаа аваад 100 ч хоноогүй байгаа Ерөнхий сайдыг огцруулахыг шаардаж байгаа бараг анхны тохиолдол болж байна.

Ерөнхий сайдыг огцруулахыг шаардсан иргэд “Орон нутгийн хөгжлийн санг хэвээр үлдээхийг шаардаж байна”, “Төрийн албыг төрлийн алба болгохоо зогсоо”, “Ардын хүүхдийг алагчлахаа зогсоо”, “Гэр бүлийн хүчирхийллийг дэмжигч Ерөнхий сайд огцор” зэргээр лоозогножээ. Энэ бүхнийгээ иргэд  МАН-ын сонгуулийн үеийн  амлалт биелэхгүй, өмнөх Засгийн газрын явуулж байсан үйл ажиллагааг зогсоож, төрийн замгамж чанарыг тасалдуулсантай холбоотой хэмээн тайлбарлаж байна.

Жишээ нь, МАН-ын мөрийн хөтөлбөрийн дөрөвдүгээр бүлгийн 4.1.3-т “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлана” гэж байгаа ч УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ц.Мөнх-Оргил, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Н.Номтойбаяр болон Б.Бат-Эрдэнэ нар үүнийгээ  зөрчин УИХ, Засгийн газрын гишүүний албыг хавсарч байна. Мөн УИХ-ын гишүүдийн ойр, дотны хүмүүс төрийн албаны удирдах шатанд олноор орж ажиллаж байгаа нь МАН-ын мөрийн хөтөлбөрийн 4.2.7-д заасан “Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах, дүү хамаатан саднаа ажилд авахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байгаа юм.

Гэр бүлийн хүчирхийллийн тухайд өмнөх парламентын баталсан хуулийг буцааж, дахин оруулж ирсэн. Гэсэн ч процессын хуулиудыг хүчингүй болгосон тул энэ хуулийг дангаар нь баталсан ч хэрэгжих боломжгүй гэж сөрөг хүчнийхэн үзэж байна. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг өргөн барьчихлаа. Айхтар шаардлага байсан шийдлээ гэж байна. Хэрвээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг өөрчлөхгүй бол,  Зөрчлийн хуулийг батлахгүй бол, гэмт хэргийн хуулийг батлахгүй бол болохгүй. Тэрэнд чинь бүгдээрээ уялдаатай байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл гаргасан этгээдтэй яаж хариуцлага тооцох вэ, яаж шийтгэх вэ, гэдэг нь тэдгээр хуулиудад байсан. Гэтэл энэ хуулийг зогсоож байгаа. Үнэхээр Монголын ард түмний нурууг тэнийлгэх, албан тушаалтнуудын хувьд нэлээд хатуу хууль байсан” гэж МАН-ын үйл ажиллагаанд харамсч буйгаа илэрхийлсэн юм.

0 Сэтгэгдэл
Булган гайгүй ухаалаг байсан чинь АН-ын усан тэнэг царцаа бас хаанаас хөөгдөөд ирэв.Сонгуульд ялагдсан хувалзын хатгаас байгаа.Бүгд адилхан луйварчид энэ улс орны толгойд байна.Нам эвсэл өнгө будаг,нас хүйс ялгаагүй.Хуулийн байгуулга шудрага ажиллаж чадвал хэрэг байна.Юу Эрдэнэт,нэг өглөө сэрэхэд аймгаар чинь тасдаад худалдчихсан байхад гайхах юмгүй болж.
МАН-ы М.Энхболд, өөрийгөө нуучихсан Сү. Батболд, Оюунхорол за тэгээд МАН-ы олон хулгайч нар, Тарваган элбэгдурак, Зи,Са Баярцогт, Муухайбэлэг нар бүгд л төрийн өмчийг яавал өөртөө авчих вэ гэж жуналтсан хулгайч нар ш дээ.Эдэн дотроос Офшор Сү.Батболд бол хамгийн том нууцлаг хулгайч нь гэж юм мэдэх нөхөд ярьдаг нь үнэн байхаа
М.Энхболд энэ тэнэгтээ хэдэн үг зааж өгөөд, Орон нутгийн сурталчилгаа хийгээд иргэж хөөж явуулсан байх даа, уг нь ......зайлуул даа, аймаг сумын л хэмжээний луйварчин шүү дээ
Хамгийн их уншсан