Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дундговь аймагт хууль бус засаг тогтоод бужигнуулж байна гэв

УИХ, аймгийн ИТХ-ын сонгуулийн  энэ оны зургаадугаар сарын 29-нд болж өнгөрсөн билээ. Сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй ялалт байгуулж төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж байгаа. Тэгвэл МАН төрийн эрх барьсан өдрөөс эхлэн амласан амлалт болгон нь хууралт болж төрийн алба төрлийн албаар бүрэлдэж эхэлсэнд ард түмэн бухимдалтай байна.

УИХ-ын сонгуулиас хойш гаргаж буй тэдний амласнаасаа ухарсан шийдвэрүүд орон нутагт ч мөн газар авчээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг Дундговь аймагт ажиллах үеэр албаны хүмүүс болон орон нутгийн иргэд хэлж байна.

Дундговь аймгийн ИТХ нийт 35 гишүүнээс бүрддэг. Үүнээс МАН 19, Ардчилсан нам 14 суудлыг, үлдсэн суудлыг нь бие даагч нар авчээ. Гэтэл МАН-ынхан сонгуулийн дараа долдугаар сарын 22-нд хуралдах ИТХ-ын төлөөлөгчийн хурлын товоо нууцаар урагшлуулж долдугаар сарын 19-нд МАН-аас сонгогдсон гишүүд дангаараа нууцаар хуралдан хурлын  дарга сонгосон төдийгүй Засаг даргынхаа нэрийг тодруулж Ерөнхий сайдад бичиг явуулсан хууль бус явдал болсон  байна. Ажлаа өг, үгүй бол дэлгүүрийн чинь тусгай зөвшөөрлийг цуцална гэжээ

Үүнээс гадна өнгөрсөн 2014-2016 онд төрийн албанд шинээр ажилд орсон хүмүүсийг удаа дараа халж бүр газар, хэлтэс албадын ажилчдыг нэг тушаалаар бүгдийг нь халж байгаа тухай иргэд хэлж байна.  Ажлаас халагдах өргөдлөө өг, өөрөө өргөдлөө өгөхүй бол  найман нэрийн дэлгүүрийн чинь тусгай зөвшөөрлийг цуцална,  танай аав Ардчилсан намынх байсан болохоор чамтай хамтарч ажиллахгүй гэсэн үзэл суртлыг гааруулж байгаа тухай тэд ярьж байна.

Харин өнгөрсөн дөрвөн жилд Дундговь аймаг хийсэн ажил их бүтээн байгуулалтыг өрнүүлж Улаанбаатараас Мандалговь чиглэлийн хатуу хучилттай замын ажлыг дуусгасан.  Малын тэжээлийн үйлдвэртэй болсон, орон сууцжуулах хөтөлбөр гээд олон ажил хийсэнд  орон нутгийн иргэд ам сайтай байна. Энэхүү ажлыг үргэлжлүүлэхийн төлөө  удахгүй болох орон нутгийн сонгуульдаа ч гэсэн бодолтой хандана гэдгийг хэлж  байсан юм.

Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг Төв аймагт ажиллах үеэр мөн л төрийн албаны дээрх дарамтууд гаарч байгаа талаар уулзалтын эхэнд иргэд ярьсан. Өнгөрсөн дөрвөн жил аймаг орон нутгийнхаа төлөөө хөгжил дэвшилд нэмэр болох олон бүтээн байгуулалтыг Ардчилсан намаас сонгодсон Баярбат тэргүүтэй удирдлагууд хийж байсан, харин одоо бүх ажил зогссон байна. Мөн зөвхөн ах дүү хамаатан садандаа ширээ сандлаа хуваарилан байршуулах ажил эрчимтэй явагдаж байгаад сэтгэл дундаар байгаагаа хэлж байв.

Зуунмод хотын нэгдүгээр багийн иргэн шархүү 2015 оны зургадугаар сард Шинэчлэлийн Засгийн газрын аймагт бүрийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд энэ байрууд  баригдсан. Сүүлийн жилүүдэд Төв аймагт ийм орон сууцжуулах хөтөлбөр ийм эрчимтэй явагдаагүй тухай хэлж байв.

0 Сэтгэгдэл
МАН-ынхан харь гарагаас ирсэн юм шиг их аашилж байна. Төв аймагт ах дүү хамаатангаа, намд хандив өгсөн хүмүүсээ албан тушаалд тавьж байна, АН-ынхныг бүх газарт хавьчиж эхэлсэн.За яахав тэгж л бай.Орон нутгийн сонгуулиар хариугаа аваарай.
Хамгийн их уншсан