Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

10 хүн хутгалж, мөнгө дээрэмдсэн этгээдүүдийн хоёрыг нь барьжээ


Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо буюу Нэгдүгээр эмнэлгийн ойролцоо өнгөрсөн шөнө 02.00 цагийн орчимд автомат буу, хутгаар зэвсэглэсэн зургаан залуу дайран орж олон хүнийг хутгалж  гэмтээн эд хөрөнгө, их хэмжээний мөнгийг  нь дээрэмдсэн хэрэг гарсан байна.

Хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагаар очсон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид  нийтийн орон сууцны нэг давхарт байсан 10 залууд  иргэн А,Б нарын зургаан хүн буу тулган сүрдүүлж, залуусыг хутгалан 40 сая төгрөг болоод бусад эд зүйлсийг нь дээрэмдсэн байжээ. Хууль сахиулагчид сэжигтэн А,Б нарыг газар дээр нь баривчилсан гэж  ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн мэдээллээ.

Хутгалуулсан хүмүүсээс  зургаагийнх  нь биеийн байдал нь хүнд байгаа юм байна.
Баригдаад байгаа сэжигтэн А нь өнгөрсөн намар өршөөлөөр суллагдсан, харин сэжигтэн Б нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл ангиар буюу  “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” заалтаар буруутгагдан хэрэг нь шүүхийн шатанд байгаа юм байна.
Одоо цагдаагийн байгууллага гэмт этгээд дээрэм хийхдээ ашигласан галт зэвсгийг хаанаас олж авсан болоод дээрэмдүүлсэн 10 залуу олноороо шөнийн цагаар юу хийж байсан, дээрэмдүүлсэн гэх их хэмжээний мөнгө нь хууль бус байсан уу зэргийг шалгаж, тогтооно гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
atamanuud hashraah bailgui dee naad deeremchidiig chin
Хамгийн их уншсан