Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийг харьцуулсан нь

Т.ЦЭЛМЭГ

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн шинэчлэлийн танхим 2012 оны наймдугаар сарын 20-ны өдөр бүрдсэн.
Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэргэжлийн танхим 2016 оны долдугаар сарын 30-нд бүрдсэн.

2012 онд сонгуулийн дараа байгуулагдсан Н.Алтанхуягийн Засгийн газар төсвийн алдагдал нь 1 их наяд төгрөгт хүрсэн, Хятадын төрийн өмчийн “Чалко” компаниас 350 сая ам.долларын зээл авч иргэддээ бэлэн мөнгө болгон тарааж, нийтдээ 600 сая гаруй ам.долларын гадаад өртэй Монгол Улсыг хүлээн авсан.
2016 оны сонгуулийн үр дүн гарсны дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газраа байгуулаад 1,8 их наяд төгрөгийн төсвийн алдагдалтай, 23,5 тэрбум /үүнд Засгийн газар, Хөгжлийн банк, Монголбанк, Арилжааны банкууд, Аж ахуйн нэгжүүдийн өр, Хөрөнгө оруулагч нараас авсан зээл зэргийг нийлүүлээд/ төгрөгийн гадаад өртэй улс орон хүлээн авлаа гэж халаглав. Харин 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа шинээр бүрдсэн Засгийн газар нэг намынх бус МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ыг танхимдаа багтаахдаа ийм ядуу улсыг бид удирдах нь ээ гэж олонд зар түгээлгүй ажлаа эхлүүлсэн.

Нэгэнт л улс орноо аваад явах чадалтай гэж ард түмэнд амлалт өгч, итгэлийг нь хүлээн засаг авсан бол шалтаг тоочилгүй яаж ажиллахаа л харуулмаар байна. Н.Алтанхуягийн Засгийн газар ажлаа ингэж хийнэ, тэгж шинэчилж чадна хэмээн амлаж, таван тэрбум ам.долларын зээл гадаад зах зээлээс босгож, үйлдвэржилт, бүтээн байгуулалтад зарцуулахаа шууд зарласан. Тэгвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар шууд л Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт л хамрагдахгүй бол болохгүй байгаагаа ярих болов. “Чингис” бондын 1,5 тэрбум ам.доллар, “Самурай” бондын 30 тэрбум иен гадаадын зах зээл дээрээс татаж чадсан нь Шинэчлэлийн Засгийн газар. Харин гадаадын банкуудыг Монголд оруулж ирж, эдийн засгаа сэргээх бодлого баримталж буйгаа хямрал гэдэг үгээр л тайлбарлаж байгаа нь мэргэжлийн Засгийн газар.

Хамгийн энгийн харьцуулалтыг Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй, “11-11 төв”-ийг татан буулгасан гээд олон түмэнд нээлттэй байхаасаа төвөгшөөж эхэлснээр нь харж болно.

Нэгийг нөгөөтэй жишиж зүйрлэхдээ харьцуулалт хийдэг. Аливаа Засгийн газар ажлаа эхлүүлээд 100 хоногт юу амжуулсан бэ гэдгээс цаашдаа хэр урт удаан настай, ямар чадамжтайг ч урьдчилж харж, таамаглаж болдог. Гурван сар гэдэг шинэ байгууллага байлаа ч тодорхой дэвшил эсвэл уруудалт гарах хангалттай хугацаа. Тийм ч болохоор ямар ч салбар, ялангуяа улстөрчдийг, улс төрийн хүчнүүдийг харьцуулж үнэлэмжээ өгөхөд нэмэр болгож Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нарын 100 хоногт юу амжуулсныг тоймлов.         



0 Сэтгэгдэл
altanhuyagiin zasgin gazar mongotoi baisan uchiraas yuuch hiisen bolohoor biaj de. odoo baiga zasgin gazar omnoh zasgin gazariin baiguulsan gavyaa boloh oriig bagasgah geed hamag yuma tanachlaa da.
тэнэг гар. ямар 2 өөр нийгэм бэ. Монгол хүмүүнлэг ардчилсан зах зээлийн ганц л нийгэмтэй
Zov l ym bichsen bnashdee altanhuyg h zasgiin gazar sain ajillaj bsan Mgl bugd medej l baigaa mon unen hezeed yldag altanhuyg demjdeg shuu
2 өөр нийгмийн засгийн газрын харицуулалт юм биш үү.
тэнэг гар. ямар 2 өөр нийгэм бэ. Монгол хүмүүнлэг ардчилсан зах зээлийн ганц л нийгэмтэй
ene assa.mn ii Tselmeg gej ymar mal bainaaa ee chaavaasdaa bichij bgaa ymiig n ee hehe
ЦЭЛМЭГ ГЭЖ НЭРЭНДЭЭ ТААРААГҮЙ ТЭНЭГ МАЛ БАЙНА ДАА
шал тэнэг юм харьцуулахын. нэг нь мөнгөтэй тэр тусмаа Монголын түүхэнд байгаагүй асар их мөнгөн дээр орж ирсэн.Гэхдээ тэр нь зээл өр. Яахав бидний үр хүүхдүүд төлнө биз тэр иөгрөг мөнгөө гэдэг зарчмаар хандсан. идсэн уусан.яахав хажуугаар нь мэдээж вм хийсэн. Харин тэр мөнгө нь дуусаад данс нь хоосроод Юу ч үгүй болох үед нь Эрдэнэбат орж ирсэн. төсөв нт хоосон алдагдалтай ,идэж уусан нь асар их тийм юман дээр орж ирлээ. бас болоогүй жилийн дараа 500 сая доллар жил бүр хүүнд нь өгөх өртэй. Мөнгөгүй хоосон хүн юж хийх вэ? Бүсээ чангална биз эхлээд. Та нар өөрсдийн гэр бүл дээр жишээ аваад үз. ААВ ЧИНВ байраа барьцаанд тавиад бүх мөнгөөр нь архи уугаад тэгээд юу үлдээхгүй яваад өглөө. Тэнд одоо ЭЭЖ л үлдлээ. Мөнгө байхгүй Банхны асар их өр нэхэгдээд байдаг. Ажил хийдэг ч гэсэн тэр өрийш дарж амьдрахын тулд бүсээ чангална биз. ВООО. ТЭР Л ПРОЦЕСС ОДОО ЯВААД БАЙНА. ОЙЛГОСООН?
Хамгийн их уншсан