Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олимпийн медалийг Лондонгийн цамхагт хадгалах аж


Хүн бүрийн хүсэн хүлээсэн олимпийн наадам эхлэхэд 22 хоног үлдээд байгаа юм. Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн шилдэгийн шилдэг тамирчид өөр хоорондоо хурд хүч, авьяас чадвар, авхаалж самбаагаа сорьж өрсөлдөхөөс гадна хүн төрөлхтөний энхтайваны бэлэгдэл болж чаддагаараа нэр хүнд цар хүрээгээрээ яахын аргагүй хамгийн том тэмцээн. Тэгвэл энэхүү тэмцээнд нийтдээ 4700 багц алт, мөнгө, хүрэл медалийг баг тамирчидад гардуулж өгөх ажээ. Олимпийн алтан медалийн тухайд цэвэр алт биш. Медалийн 92,5 хувь нь мөнгө, 1,34 хувь нь алт, үлдсэн хэсэг нь зэс юм. Энэхүү медалиудын дээжийг зохион байгуулах хороонд өчигдөр гардуулан өгсөн бөгөөд “Лондон-2012” зуны олимпийн медальтнуудын энгэрийг чимэх медалиудыг  Лондонгийн цамхаг дахь сейфэнд хадгалах аж. Дашрамд дуулгахад “Рио Тинто” олимпийн албан ёсны түншээр сонгогдсон бөгөөд олимпийн медальд Монголын говь Оюутолгойн ордоос, мөн АНУ-ын Юта дахь уурхайгаас олборлосон алт, зэсийг ашигласан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан