“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
Т.Санчир дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ
Эрүүл мэндийн долоон төрлийн үйлчилгээг ЦАХИМД оруулна
Малчны зээлийг Зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даана
“Найрамдал” зуслангийн төв байрыг 4.5 тэрбум төгрөгөөр засварлажээ
Улаанбаатарт -3 градус хүйтэн
Хан-Уул дүүрэг 5 тэрбум төгрөгөөр зам цэвэрлэгээний автомашин авахаар ТЕНДЕР зарлажээ
УГТЭ-т жилд 24 мянга гаруй хүн хэвтүүлэн эмчилж, 6500 орчим мэс засал хийдэг
Н.Учрал: Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн цахимжилтыг АТГ-аар шалгуулна
УЦС: Монгол тендрээ зарлаж, Оросууд Дэлхийн банкинд асуулга тавив
аа шийд тусгаар улс орон өөрсдийн байгалийн нөөцийг ашиглах нь Монголчуудын асууд*****
Энэ аравдугаар сарын 7-ны өдөр Дэлхийн банк Сэлэнгэ мөрөн дээр барих Шүрэнгийн болон Орхон гол дээр барих усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийлгэхээр тендер зарласнаа мэдэгджээ. Бүр 2012 онд Дэлхийн банк энэ төслийг хэрэгжүүлэхэд зориулж 25 сая доллар зарцуулахаа мэдэгдсэн юм.
Уг нь Орос, Монгол хоёр улс Байгал нуурын гол цутгал дээр усан цахилгаан станц барих эсэх талаар ОХУ-ын Буриад улс, Эрхүү мужийн ард иргэдээс санал асуулга явуулсны дараагаар тендрээ зарлана гэж өнгөрсөн тавдугаар сард тохирсон. Гэтэл энэ санал асуулга болоогүй байхад тендрээ зарласан болохоор ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской Дэлхийн банкнаас монголын усан цахилгаан станцын төслийн тендер зарласан тухай тодруулахаар ханджээ.
Ирэх арваннэг, арванхоёрдугаар сард явуулах санал асуулгаар Буриад улсын 9 суурин газар, Эрхүү мужийн нэг суурины ард иргэдээс саналыг нь авах юм. Гэхдээ монголын тал оросын иргэдийн саналыг харгалзаж үзэх эсэх нь асуулт хэвээр үлдэж байна.
Оросын тал бас энэ арванхоёрдугаар сард Улаанбаатарт болох хоёр улсын Засгийн газар хоорондын худалдаа эдийн засаг, болон шинжлэх ухаан техникийн хамтын ажилллагааны комиссын хуралдаанаар энэ асуудлыг ярилцахаар төлөвлөөд байсан юм байна.
Гэтэл Дэлхийн банкны албан ёсны сайт дээр Монголын усан цахилгаан станцын төслийн тендрүүдийг зарласан гэсэн мэдээлэл гарсан нь Оросын засгийн газар, ард иргэдийн гайхшралыг төрүүлж ийн Дэлхийн банкинд хандаж байгаа энэ юм байна хэмээн newsbabr.com сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
2016.10.18