Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Өнөржаргал: Багадаа зочин ирэхээр хэн ч хэлээгүй байхад л дуулдаг байсан гэсэн


Б.ЦЭДЭВСҮРЭН


Улсын филаромонийн түүхт үзвэрийн 45 жилийн нээлтийн тоглолт энэ сарын 15-нд болох гэж байна. Үе үеийн чадварлаг уран бүтээлчдийг бэлтгэн гаргасан өнөр айлын өнөөгийн төрхийг чадварлаг уран бүтээлчид бүтээсээр л байна. Тэдний нэг гоцлол дуучин П.Өнөржаргалтай ярилцлаа.
“Бид чинь ийм л нийгэмд амьдарч байна шүү дээ” хэмээн ярих тэрээр өөрт ногдсон эсвэл өөртөө бий болгосон тэр  их ажлыг хэрхэн амжуулдаг гэдэг нь гайхмаар. Улсын филаромони хэмээх их айлд багтаад гурван жилийн нүүр үзэж буй түүнтэй олон сэдвээр ярилцсанаа хүргэж байна.

-45 жилийн түүхт өнөр айлын гишүүн болоод гурван жил болж. Анх энэ айлын босгоор алхан орж байсан дурсамжаа эргэн санавал...?
-Филаромонид орж ажилласан маань хувь уран бүтээлчийн хувьд ч тэр, төрийн байгууллагад ажиллаж байгаагийн хувиар улсдаа оруулж буй хувь нэмрээ бодсон ч тэр бахархалтай үйл явдал юм даа. Манай байгууллагын ерөнхий уриа “Нийгмийн оюун санааг манлайлна” гэсэн уриан дор ард нийтийнхээ хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого барьдаг байгууллагад ажилладагт баярладаг. Хөгжим бүжгийн коллеж, СУИС-д сурч байхдаа энд ажиллаж үзэхийг мөрөөддөг байсан. Тухайн үед филаромон дуучинтай болох бодлого байгаагүй. Цэвэр хөгжмийн хүрээлэн гэдэг утгаараа ажилладаг байсан. Би ч сургуулиа төгсөөд “”Evolution” гэж хамтлагт дуулах болсон юм. Түүний дараа UBS телевизээс зохион байгуулсан “Universe best songs” наадамд 2010 онд оролцож дэд байрт орж байсан. Түүнээс хойш цагдаагийн “Сүлд” чуулгад ажиллаж байсан ч улс төрийн шалтгаанаар чуулгыг маань татан буулгасан. Ингэж явахдаа филаромонид ажиллах хүсэл маань байсаар л байсан. Тиймээс энэ хүслээ гүйцэлдүүлэхийн тулд Улсын филаромонидаа “Би танайд ажиллая” гэсэн санал өгөөд, шалгалт өгч тэнцээд анх орж байлаа.

-Филаромонийн дуучид их завгүй ажилладаг юм шиг санагддаг. Хувь уран бүтээлдээ хэр цаг зав зарцуулж байна вэ?
-Манай байгууллага хувь уран бүтээлчээ дэмжих бодлого барьдаг, нээлттэй. Харин уран бүтээлчийн оролдогоос л хувь уран бүтээл хэрхэн явах нь шалтгаалдаг. Тиймээс шинэ уран бүтээл хийх хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг. Хэдэн дуу хийгээд бэлэн болсон байгаа ч үүнийгээ үзэгч, сонсогчдодоо хэрхэн хүргэх вэ гээд жаахан хүлээлт үүсгэчихээд байна.

-Улсын филаромонийн онцлог бол гурван өөр төрлийн чуулга нэг дор байдаг. Тиймээс дуучдаас их чадвар шаарддаг юм шиг. Амьд хөгжим, симфони оркестртой дуулахад хэцүү зүйл тулгарч байна уу?
-Миний хувьд одоо “Баянмонгол” чуулга, оркестртойгоо дуулж байгаа. Одоохондоо Морин хуурын чуулгатайгаа дуулж эхлээгүй байгаа. Дуулах нээлттэй учраас цаашид хамтран дуулах хүсэлтэй байгаа. “Баянмонгол” чуулгатайгаа жазз дуунуудыг дуулна, оркестртойгоо арай мэргэжлийн дуунууд, орчин үеийн поп опера дуулна. Харин Морин хуурын чуулгатай этник хэлбэрийн дуу дуулна гээд уран бүтээлчээс их чадвар шаарддаг. Зөвхөн ганцхан төрлөөр нь дуулаад явж болно л доо. Миний хувьд аль алинаар нь дуулахыг эрмэлзэж байна. Дуурийн дуучин мэргэжилтэй, поп орчин үеийн чиглэлээр дуулах дуртай маань ажлаа хийхэд дөхөм болж байна. Мэдээж их мэдрэмж шаарддаг.

-Таныг хамгийн сүүлд “Авьяаслаг монголчууд” нэвтрүүлгээс харлаа. Найрал дууг шинэ түвшинд хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм билээ. “Сион” хамтлагтай хэр удаан ажиллаж байна вэ?
-Хөгжим бүжгийн коллежид сурч байхад Оюунхишиг гэж найрал дууны удирдаач багш нэг жил удирдах ур зүй гэж хичээл зааж байсан юм. Эхэндээ тэр хичээлдээ нэг их сонирхолгүй байсан ч ойлгоод эхэлсэн цаг мөчөөс найрал дуунд дуртай болж эхэлсэн. Найрал дуунд орж дуулах дуртай байлаа. “Сион” хамтлагийн залуус нэгдээд жил гаруйн өмнө надад санал тавьснаар хамтран ажиллах болсон. Найрал дуу бол багийн ажиллагаа. Би одоо ч суралцаад л явж байна.

-Таны ярьснаар найрал дуу гээд номхон зогсч байгаад хоолой салгаад нөгөө цөөн хэдэн дуугаа дуулдаг цаг өнгөрч гэсэн. “Сион” хамтлаг ч үүнийг баталж чадсан...
-Монгол Улсад найрал дуу хөгжөөд тодорхой хугацаа өнгөрчихсөн. Найрал дууг хөгжүүлэхийн төлөө ажиллаж буй олон уран бүтээлч байгаа. Тэдний хөдөлмөрийг үгүйсгэж болохгүй. Нийт ард түмнийхээр бол чиний хэлснээр номхон зогсч байгаад дөрвөн хоолой салгаад дуулдаг гэсэн ойлголт нийтлэг байдаг. Гэтэл найрал дуунд орж зогсоод дуулаад эхлэхээр маш их таашаалыг авдаг юм. Монголчууд дуу сонсоод уярдаг, дуучдаа хайрладаг. Дуулах авьяастай ард түмэн. Гэтэл Монголд олуулаа дуулах гэдэг ойлголт нэг л газар авахгүй байх шиг. Ганцаараа л дуулаад явчихвал амжилт олчих юм шиг төсөөлдөг ч юм уу. Гэтэл дэлхий голбалчлагдаж байгааг дагаад урлаг маань нийлмэл болж байна. Тиймээс тийм сайхан гоо сайхныг илэрхийлж чадах нэг хэсэг болсон найрал дуу маань орчин үетэй хөл нийлж хөгжвөл гоё юм болов уу гэж боддог. Тэгээд ч энэ хамтлагаараа дахин өөр тэмцээн уралдаанд оролцох боломж олдооч уу, гүү ч уу гээд зориглосон. Найрал дууны төрөл хурдацтай хөгжиж байна. Хоёр дууг зэрэг дуулах ч юм уу, тэр нь өөрөө их өвөрмөгц сонсогддог гэх зэрэг найруулгууд гарчихсан. Үүнийг л өөрсдийн чадахаар хийе гэсэн юм. Олуулаа дуулахын тулд их саад бэрхшээлийг давж байна.

-“Сион” хамтлагийнхан хэдүүлээ билээ. Жил гаруйн хугацаанд ажилласан учраас та ч гишүүдээ нэгд нэгэнгүй мэдэх болсон биз дээ?
-Эхний шатанд 35 уулаа оролцсон. Энэ уралдаан жил гаруйн хугацаанд үргэжилж байна. Хүний амьдрал учраас олон зүйл боллоо. Таван гишүүн маань л гэхэд АНУ руу суралцахаар явчихсан. Тэмцээн дуусах цаг мөчтэй зэрэгцээд гадаад руу явах гишүүд ч байна. Багш хүний хувьд найрал дуугаа дуулуулмаар байгаа ч хувь заяагаа шийдэх, амьдралаа өөрчлөх алхам хийх гэж байгаа хүүхдүүдээ хэрхэн хорьж болох билээ. Тиймээс наашаа харж инээгээд, цаашаа харж уйлаад л үлдэж байна.
35 уулаа их дотносож чадсан. Нэг нэгнээ их ойлгодог болсон байна. Тэр маань хол амьдардаг учраас эртхэн цуглаад цагтаа таръя гэдэг ч юм уу. Нэг бэлтгэлдээ ирж чадахгүй, амьдрал ахуй нь эхэлчихсэн байшин, хашаа барих ажилтай байлаа гэхэд бөөнөөрөө очиж тусладаг ч юм уу. Үнэхээр баг болж ажиллаж чадаж байна. Саад бэрхшээл бүрийг хамтдаа даван туулж байна. Найрал дууны хамтлагийг бий болгосноор ганцаараа явж байхдаа 10 жилийн дараа ойлгох зүйлийг л хүүхдүүддээ нэг жилийн дотор ойлгуулж байгаа маань л залуучууддаа хийж өгч байгаа том ажил юм даа.

-Филаромонийн ажил, найрал дууны хамтлаг, ар гэр, хувийн уран бүтээл гээд танд ээж байх зав гарч байна уу?
-Хоногийн 24 цаг хүрэлцэхгүй л байна. Дээр нь би СУИС-д магистрт сурч байгаа. Толгой маань таван талд л ажиллаж байна даа. Хүү маань энэ жил долоон настай. Уг нь ээж хүний тусламж хамгийн их хэрэгтэй үе л дээ. Миний үүргийг ээж маань биелүүлж байгаа. Завтай үедээ аль болох хүүтэйгээ хамт байхыг хичээдэг. Гэхдээ л өнөөгийн нийгэмд ажил хийж байж л амьдардаг. Надад өвөг дээдсээс өвлөөд авчихсан хөрөнгө байхгүй. Харин ч аав, ээжээсээ ийм сайхан эрүүл саруул бие, өв тэгш авьяасыг авч төрсөндөө баярладаг. Одоо би тэднийгээ тэтгэх, үр хүүхдээ сайхан өсгөж баярлуулах цаг. Амьд­рал миний гарт ирсэн учраас хөдөлмөрлөөд л явна даа.

-Хөгжим бүжгийн коллежид сурсан, СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Дуулах авьяасыг өвлөж авсан уу. Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?
-Энэ талаар ээж маань ярьдаг юм. Би их эрт хэлд орсон гэсэн. Хөгжилтэй, нээлттэй, цовоо хүүхэд байсан гэж ярьдаг. Хүүхэд зангаараа амттан олж идэхийн тулд манайд зочин ирэхээр хэн ч дуул гэж хэлээгүй байхад л зочны өмнө дуулаад эхэлдэг байсан гэсэн. Тэгэхээр л ирсэн зочин урдах тавагтай чихэрнээсээ авч өгдөг байж л дээ. Өөрийнхөө гараар таваг хуурайлаагүй, зочны гараар чихэр авахуулж иддэг арга зальтай охин байж л дээ. Дараа нь сургуульд ороод удаагүй байхад “Миний Улаанбаатар” гээд дууны уралдаанд тэр дууг дуулж түрүүлж байлаа.
Манай ээж Орос хэлний багш мэргэжилтэй хүн л дээ. Дөрөвдүгээр ангид байхад ээж “Миний охин энэ дууг дуул” гээд Оросын ардын жүжигчин Зыкинагийн дуулдаг “Мать и сын” гээд дууг зааж өгч байсан. Зыкина гэж хүн нь тухайн үед тэр дуугаа хэрхэн дуулдагийг нь ч мэдэхгүй. Тэгээд энэ дуугаа зургаан жил дуулсан. Аравдугаар ангидаа Орос дуу дуулаачдын уралдаанд орсон юм. Үнэнхүү гавьяат гэхэд л төгсөх курсийн оюутан тэр тэмцээнд оролцож байсан. Би юугаа ч мэдэхгүй охин очиж мундаг хүмүүстэй тэр тэмцээнд өрсөлдөөд үзэгчдийн таашаалд нийцсэн дуучин гэсэн номинацийн эзэн болсон юм. Ардын жүжигчин Хайдав багш шүүгчээр ажиллаад шагнал гардуулахдаа намайг дуучин болоорой гэж хэлсний дагуу СУИС-д элсэхээр очиход миний нас балчирдсан учраас Хөгжим бүжгийн коллежид элссэн юм. Манай ангид “Номин талст” хамтлагийн дуучин Батсүх, УДБЭТ-ын дуучин Туяа, Бүрнээбаяр гавьяатын охин Булган нар байсан. Төгсөөд л СУИС-д элссэн. Анхны мэргэжлийн багш маань Бүтэд. Урлагийн замд төдийгүй амьдралын их замд хөтөлж оруулсан энэрэлтэй сайхан багш. Хожим СУИС-д элсэхэд өөрийн багш Найдалмаад намайг шавь болгож өгч байлаа. Саяханаас би гавьяат жүжигчин Баадайжав багшийн шавь болсон. Үнэхээр цагийг эзэлсэн дуучин байсан бол одоо чадварлаг багш. Дуулахад хүний бие организм хэрхэн ажилладагийг эд эсээр нь зааж байна. Дуулах ур чадварыг хөгжүүлэхийн төлөө хэрхэн ажиллахыг энэ хүнээс сурч байна. Монголд баритоны эрин үе эхэлсэн гэж яригдаж байна. Ар араасаа том амжилтуудыг үзүүлж дэлхийг хүлээн зөвшөөрүүлж байгаа нь энэ багш нарын минь гавьяа боловч улс орон маань тэдэнд хайр халамжаа үзүүлэхгүй байх шиг санагддаг.

-Таныг тэгвэл ээж тань их дэмждэг байжээ?
-Ээж дэмжиж урлагийн замд хөтөлсөн. Гэхдээ би дунд сургуульд байхдаа маш их дуулсан мөртлөө төгсөхдөө эмч болох мөрөөдөлтэй байсан. Эмч болохоор их ч бэлдсэн. Гэтэл Анагаах ухааны их сургуульд элсэхээр өргөдлөө бичиж байхад авга ах маань орж ирээд “Өнөрөө манай гэр бүлд ч юм уу, улс оронд чамаас өөр хүн эмч хийж болно. Чи зүгээр дуучин болчих” гээд ятгаад өргөдлийн минь толгойг СУИС гэж өөрчлүүлж байсан. Би ч яасан дуулгавартай хүүхэд байсан юм. Дуучин болсондоо алдаагүй, харамсаагүй, ха­рам­­сахгүй. Дуулах дуртай уч­­­раас харин ч хоббигоороо мөн­гө олж яваа би азтай юм даа.

-Алдартай багш нарын­хаа тухай ярилаа. Гэхдээ таныг дуурийн дуучин болгохоор тэд хөлс хүчээ гаргасан байхад та эстрадын дуучин болчихоор хэрхэн хүлээж авсан бол?
-Бүтэд багш маань их харамлаж байсан. Гэсэн ч шавийнхаа хүсэл сонирхолыг багш хэзээ ч барьж дийлэхгүй. Хамтлагийн дуучин болоод явахад багш и, харамлаж, түүнийгээ ил далд илэрхийлдэг байсан. Гэхдээ сүүлдээ хүлээн зөвшөөрсөн л дөө. Одоо бол багш маань миний үнэнч дэмжигч.

1 Сэтгэгдэл
Наша песня. Ямар гоё дуулав аа!!!
Уучлааарай миний дуу, чи бол сайн дуучин би буруу ойлгосон байна, уучлаарай
АМЖИЛТ ХҮСЬЕ САЙН ДУУЧИН ШҮҮ ХҮНИЙ ХУВИЙН АМЬДРАЛД ОРОЛЦДОГ ХҮМҮҮС БОЛ АДГИЙН ХҮМҮҮС БАЙДАГ
Мундаг дуучин
sain duuldag busgyid amjilt husie
sain duuldag busgyid amjilt husie
sain duuldag busgyid amjilt husie
saihan duuldag emegtei
Амны хишигтэй сайхан охидын ам хамарыг хүртэл бурхан хичээж урладаг байхаа. Сайхан бүсгүй. Амжилт
бас христчин байх нь.
дээрх хүнд хэлэхэд энэ хүн чамд ямар гэм хийв? наад муухай сэтгэлээ засаач. ном унш, гэгээр. би л хувьдаа энэ дуучиныг хүндэлдэг. гавьяат жүжигчин цол авах болсон
Буянгийн Жагаатай явалддаг хачин царай богст Мон уу
Уучлааарай миний дуу, чи бол сайн дуучин би буруу ойлгосон байна, уучлаарай
Хамгийн их уншсан